WhatsApp мессеж платформ дэлхийн даяар ажиллагаагүй болжээ
2022, 10 сарын 25. 18:210

Дэлхий даяар өдөр бүр хоёр тэрбум орчим хэрэглэгчид үйлчилдэг WhatsApp аппликейшн ажиллахгүй байгаа тухай мэдээлэл өнөөдөр цахим орчинд тарлаа.

Meta-ийн эзэмшилд багтдаг тус аппликейшн нь Их Британи дахь хамгийн алдартай мессежийн платформуудын нэг юм. Мягмар гарагийн өглөө уг программыг ашиглахад бэрхшээл үүссэний улмаас 30 минутын дотор 12,000 хэрэглэгч гомдол ирүүлжээ. Meta-ийн хэвлэлийн төлөөлөгч “Зарим хэрэглэгчид бэрхшээл учирсанд уучлалт хүсье. WhatsApp-ийг хурдан сэргээхээр ажиллаж байна” гэв.

Интернет мониторингийн байгууллага NetBlocks-ийн мэдээлснээр тус саатал Их Британиас гадна Австрали, Украин зэрэг дэлхийн олон оронд үүссээр байна. Өнгөрсөн жил WhatsApp зургаан цагийн турш ажиллагаагүй болсон бөгөөд улмаар Facebook, Oculus, Instagram-д нөлөөлж байв. Тухай үед Facebook-ээс “тохиргооны өөрчлөлтөөс үүдэлтэй” саатал байлаа хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15