NASA-ийн сансрын үл мэдэгдэх нисдэг биет судлах тусгай баг ажлаа эхэллээ
2022, 10 сарын 25. 18:560

NASA сансрын үл мэдэгдэх үзэгдлүүдийн нууцыг тайлах зорилгоор 16 эрдэмтэн, шинжээчийг тусгайлан сонгож баг бүрдүүлжээ. Судалгааны баг өчигдөр ажлаа эхэлсэн.

Тус багт олон салбарын мэргэжилтнүүд багтжээ. Тухайлбал астробиологи, өгөгдлийн шинжлэх ухаан, далай судлал, генетик судлал, бодлого боловсруулах, гарагийн шинжлэх ухааны салбараас төлөөлөл оролцуулахаас гадна тэтгэвэрт гарсан нэрт сансрын нисгэгч Скотт Келли болон тэнгисийн цэргийн хүчний ахмад, сөнөөгч онгоцны нисгэгч зэрэг мэргэшсэн хүмүүс багтсан ажээ. Багийг Simons Foundation сангийн тэргүүн, астрофизикч Дэвид Спергел удирдаж байна.

Сансрын үл мэдэгдэх нисдэг биетүүдийг ажигласан судалгаа одоогоор хангалттай олон байхгүй тул шинжлэх ухааны дүгнэлт хийхэд хүндрэлтэй байгаа юм. Тиймээс эхний шатанд тус баг нууцлаг үзэгдлүүдийг тайлбарлахаас илүүтэй өгөгдөл цуглуулахад төвлөрөн ажиллах болно. АНУ-ын засгийн газар олон төрлийн төхөөрөмжөөр үл мэдэгдэх нисдэг биет, үзэгдлүүдийг судлах оролдлого хийсэн байдаг. Үүнд, 2021 оны зургаадугаар сард улсын нууцаас гарсан Пентагоны тайлан багтана. Гэвч тэнд үл мэдэгдэх үзэгдлүүдийг яг юу байж болох тухай тодорхой тайлбар байгаагүй. Энэ удаагийн ажиглалт, судалгаа есөн сар үргэлжлэх бөгөөд олон нийтэд бүрэн нээлттэй байх юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01