Ху Жинтао Хятадын парламентын танхимыг орхихоос өмнө юу болсныг үзүүлсэн бичлэг олонд дэлгэгджээ
2022, 10 сарын 26. 21:020

Өнгөрөгч долоо хоногт Бээжин хотноо зохион байгуулагдсан Хятадын Коммунист намын Их хурлын үеэр Хятадын удирдагч асан Ху Жинтаог парламентын танхимаас албадан гаргасан хачирхалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл Ху Жинтаог танхимаас гаргахаас өмнө юу болсныг үзүүлэх бичлэг бүрэн эхээрээ нийтэд хүрчээ.

Бичлэгт гарснаар засгийн газрын гишүүн Ли Жаншу удирдагч асан Ху Жинтаогийн өмнө байсан баримт бичгийг авч, түүнтэй ярилцаж байх юм. Тийнхүү тэднийг ярилцаж байхад Ши Жиньпин нэг хүнд удаа дараа заавар зөвлөгөө өгч, улмаар тухайн эр Ху Жинтаог танхимаас албадан гаргаж байх ажээ.

Үйл явдлын хүрээнд хүмүүс өөрсдийн таамгийг дэвшүүлэх болсон бөгөөд зарим хүний үзэж байгаагаар парламентын хурлын үеэр Ху Жинтаог хөөн гаргаж байгаа нь Ши Жиньпин Хугийн эрин үе дууссан болохыг үзүүлэх гэсэн эрх мэдлийн тоглолт гэсэн бол зарим хүн Ху Жинтаогийн биеийн байдлаас үүдэлтэй хэрэг хэмээсэн байна.

Синхуа агентлагаас мэдээлэхдээ Ху Жинтаогийн биеийн байдал базаахгүй байсан тул танхимаас албадан гаргасан гэж тайлбарласан ч дотооддоо энэ талаар дурдаагүй юм.

Гэвч одоогийн байдлаар танхимд яг юу болсон нь таамаг төдий л байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02