ОУЭА-ийн тэргүүн: Дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний хямрал бодитоор нүүрлэлээ
2022, 10 сарын 25. 23:470

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) тэргүүн Фатих Бирол орон нутгийн цагаар 25-ны өдөр хэлэхдээ, байгалийн хий болон шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн хомсдол газар авч байгаагийн дээр газрын тос олборлогч томоохон орнууд үйлдвэрлэлээ танах шийдвэр гаргасны улмаас "дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний хямрал бодитоор нүүрлэлээ” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "цаашид Европын байгалийн хийн импорт болон Хятадын шингэрүүлсэн хийн эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа ч ирэх онд зах зээлд шинээр нийлүүлэгдэх шингэрүүлсэн хийн эх үүсвэр хомс байх нь гарцаагүй болоод байна” гэв.

Үүний зэрэгцээ саяхан Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК болон тус байгууллагын гишүүн бус орнуудаас бүрдсэн ОПЕК+-ийн зүгээс өдрийн олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан нь хямралыг улам өдөөж болзошгүй сөрөг хүчин зүйл болоод байгааг онцолжээ.

Энэхүү хямрал нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх, эрчим хүчний тогтвортой тогтолцоог бий болгоход түлхэц болохуйц эргэлтийн цэг болж чадна гэж Фатих Бирол мөн сайнаар дүгнэсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01