АНУ: Сан Франциско хотын ойролцоо 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022, 10 сарын 26. 10:140

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 25-ны өдрийн баруун эргийн 11:42 цагийн орчимд Калифорни мужийн Сан Хосе хотын Seven Trees дүүргийн ойролцоо 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай цохон тэмдэглэв.

Газар хөдлөлтийн төв нь Цахиурын хөндийн төв Сан Хосегийн ойролцоох Sever Trees-с зүүн зүгт 14 километрт байсан ба голомтын гүн 8.4 километрийн гүнд мэдрэгдсэн байна.

Энэхүү газар хөдлөлт нь 2014 онд Napa дарсны тосгонд болсон 6.0 магнитудын газар хөдлөлтөөс хойших Бэй Аэриа орчим дахь хамгийн том газар хөдлөлт бөгөөд чичирхийлэл нь зөвхөн Цахиурын хөндий төдийгүй Сан Францискод ч ажиглагдсан гэв.

Газар хөдлөлтийн улмаас Сан Франциско хотын BART (Bay Area Rapid Transit) хурдан галт тэрэг төлөвлөгөөт хугацаанаасаа таван минут хоцрох зэрэг зам тээвэртэй холбоотой жижиг саатал гарсан ч одоогоор ноцтой хохирол учраагүй байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28