BBC: Нэг удаагийн электрон тамхийг хориглох хэрэгтэй юу?
2022, 10 сарын 26. 12:480

Орчин үед залуус электрон тамхийг өргөнөөр хэрэглэх болсон билээ. Улмаар олон нийтийн дунд электрон тамхи хортой, хоргүй гэж мэтгэлцэх нь ч нэмэгдсэн энэ үед тус төрлийн тамхины тухай өөр нэг мэдээ түгжээ.

Электрон тамхи нь дотроо нэг удаагийн болон олон давтан хэрэглэх боломжтой гэж хоёр хуваагддаг. Нэг удаагийн электрон тамхи нь 600 орчим соролттой байх бөгөөд соролтын тоо дууссан нөхцөлд дахин ашиглах боломжгүй.

Тэгвэл хүрээлэн буй орчны идэвхтнүүдийн хэлж байгаагаар нэг удаагийн электрон тамхи нь байгаль орчинд маш хортой гэнэ. Учир нь нэг удаагийн электрон тамхины төхөөрөмжид лити батарей, зэс, хуванцар зэрэг дахин боловсруулах шаардлагатай материалууд агуулагддаг юм. Гэвч хэрэглэгчдийн зүгээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссан хойно шууд хогийн саванд хаягдаг ажээ.

Угтаа бол нэг удаагийн электрон тамхийг хэрэглэж дууссан хойноо ахуйн хаягдал дахин боловсруулах цэг эсхүл худалдан авсан дэлгүүртээ буцаан өгөх учиртай гэнэ.

Судалгаагаар АНУ-д л гэхэд долоо хоног тутам 1.3 сая нэг удаагийн электрон тамхи хаягддаг байна. Гэвч тэдний дийлэнх нь хогийн саванд ордог бөгөөд лити батарейтай зөв харьцаагүй тохиолдолд гал авах эрсдэлтэй байдаг тул дахин боловсруулалтад орохоосоо өмнө шатах тохиолдол олон ажээ. Үүнээс үүдэн хүрээлэн буй орчны идэвхтнүүд энэ төрлийн электрон тамхийг худалдаалахыг хориглох уриалга гаргасан байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02