Malu Wilz Mongolia брэнд гоо сайхны брэндээс анх удаа байгаль орчинд ээлтэй санаачилгыг гаргажээ
2022, 10 сарын 26. 19:000

Бүсгүй та гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө мэргэжлийн хүнээр арьсаа оношлуулж, өөрийн арьсанд тохирох эсэхийг нь туршиж үзээд танд хэрэгтэй гоо сайхны зөвлөгөө, үйлчилгээгээ нэг дороос үнэ төлбөргүй аваад сэтгэл хангалуун гарч үзсэн үү? Ихэнх бүсгүйчүүд энэ асуултад – Ийм үйлчилгээг гоо сайхны салонд орохдоо л авах байлгүй гэж хариулдаг.

Тэгвэл энэ бүх цогц үйлчилгээг Германы Malu Wilz брэндийн албан ёсны борлуулагчдаас та авах боломжтой.

Дэлхийн 50 гаруй оронд салбартай Германы арьс арчилгаа, нүүр будалтын Malu Wilz брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Malu Wilz Mongolia брэнд чанар, найрлагаараа гайхагдсан Германы гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо эмэгтэйчүүддээ хүргэсний 5 жилийн ойн баяр, шинэ салбарын нээлтийн баяраа үнэнч хэрэглэгчидтэйгээ тэмдэглэн өнгөрөөлөө.

 

Энэхүү арга хэмжээнд урилга хүлээн авсан байнгын хэрэглэгчдээс гадна нүүр будалт, арьс арчилгааны чанартай бүтээгдэхүүн хэрэглэж үзэхийг хүссэн олон бүсгүйчүүд хүрэлцэн ирж makе-up артистуудаар өдөр тутмын будалт хийлгэж, арьс арчилгааны зөвлөгөө авч, Malu Wilz брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авсан юм.

Ойн баярт хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдэд зориулан МУСТА, дуучин, гитарчин, соло артист Ж.Мөнгөнбэл уянгалаг дуу, гитарын сайхан аялгуугаар бэлэг барьж Хан-Уулын Имартын 3 давхар тэр чигтээ Malu Wilz брэндийн 5 жилийн ойн баяр, шинэ салбарын нээлтийн баярын уур амьсгалд автсан байлаа.

 

Malu Wilz Mongolia брэндийн зохион байгуулж буй ойн баярын арга хэмжээ хэрэглэгчдэд хэрэгтэй зүйл ихтэй болж өнгөрсөн. Хамгийн гол онцлог нь гоо сайхны брэндүүдээс анх удаагаа Malu Wilz Mongolia брэнд байгаль орчинд ээлтэй санаачилгыг гаргаж, Malu wilz-ийн бүтээгдэхүүнийхээ дууссан савыг авчраад уруулын будаг, нүдний тениэс өөрийн сонголтоор сольж авахыг уриалж байсан. Хуучин саваа өгөөд оронд нь бэлэг авах урамшуулал хэрэглэгчдээс талархал хүлээж байв. Эдгээр савнууд тун удахгүй урлагийн цоо шинэ бүтээл болгон хувирах юм байна.

Мөн Malu Wilz Mongolia брэндийн 5 жилийн ой, шинэ салбарын нээлтийн өдөрлөгт хүрэлцэн ирсэн охид бүсгүйчүүд нээлтийн арга хэмжээний зураг, бичлэг, сториг өөрийн facebooктээ оруулаад бэлэг авсан нь тэдэнд ихэд таалагджээ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээг нь 5 жилийн турш үнэнчээр хэрэглэж, Герман чанарыг өдөр бүр, цаг мөч бүр мэдэрч, талархлын үг харамгүй илгээж, урам зориг, эрч хүч өгч байдаг мянга мянган хэрэглэгчдэдээ баярлаж талархаж байгаагаа Malu Wilz Mongolia брэндийн хамт олон албан ёсны борлуулагчийн хувьд өвөрмөц, сонирхолтой, сюрприз дүүрэн илэрхийлж, 10 жилийн ойгоо илүү өргөн дэлгэр, илүү сонирхолтойгоор тэмдэглэх болно гэж амлаж байсан юм.

Бүсгүй та тун удахгүй болох шинэ жилийн баяртаа албан байгууллагынхаа, гэрийнхээ хамгийн үзэсгэлэнтэй гүнж нь байхыг хүсвэл Улсын их дэлгүүр, Улаанбаатар Их дэлгүүр, Хан-Уул Имартын 3 давхарт байрлах Malu Wilz брэндийн албан ёсны борлуулагчдаас Malu Wilz-ийн арьс арчилгаа, нүүр будалтын хамгийн чанартай бүтээгдэхүүнийг худалдан авч, гоо сайхны салонд орсон мэт арьсаа хайрлаарай.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26