Хятадын төсвийн алдагдал бараг 1 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн дээд түвшин юм
2022, 10 сарын 27. 8:130

Ковидын дэгдэлт, орон сууцны зах зээлийн хямрал зэргээс үүдэн Хятадын засгийн газрын орлого буурснаар Хятадын төсвийн алдагдал энэ оны эхний есөн сард түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгджээ. Гэвч сүүлчийн удиралд санхүүгийн байдал сэргэх хандлага ажиглагдлаа.

Хятадын Сангийн яамнаас Мягмар гарагт нээлттэй болгосон санхүүгийн мэдээлэлд үндэслэн тооцож үзэхэд тус улсын өргөтгөсөн төсвийн тэнцэл 7.16 их наяд юань буюу 980 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн хугацаанд төсвийн алдагдал 2.6 их наяд юань байсантай харьцуулахад энэ онд бараг гурав дахин өссөн байна. Төсвийн орлого эрс буурсан гол шалтгаанд татварын хөнгөлөлт, орон сууцны зах зээлийн хямрал тэргүүлэв. Түүнчлэн, цар тахлын дэгдэлтийг зогсоохын тулд томоохон хотуудыг удаа дараа хөл хорионд оруулсан нь нэмэлт зардал гарахад хүргэжээ. Өдгөө эдийн засгийн өсөлтийг өдөөх, худалдааны эргэлтийг сэргээхийн тулд илүү их хөрөнгө зарцуулах шаардлагатай юм. “Хятад 2022 оны хавраас хойш Хятад санхүүгийн онцлох сорилтуудтай тулгарч байна” хэмээн Goldman Sachs-ийн эдийн засагч Лишен Ван хэллээ.

Энэ оны эхээр Шанхай болон бусад хотод хөл хорио тогтоосны улмаас хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрс саарсан. Гэвч гуравдугаар улиралд эдийн засаг бага зэрэг сэргэж 3.9 хувьд хүрсэн байна. Хэдийгээр жижиглэн худалдаа суларсан, ажилгүйдэл нэмэгдсэн сөрөг үзэгдэл байгаа ч төрөөс дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт эдийн засагт ийнхүү түлхэц болжээ. Төсвийн нийт орлого энэ оны эхний есөн сард 19.9 их наяд юань буюу өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар буурчээ. Аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлээгүй байсан бол 4.1 хувиар өсөх байсан хэмээн Сангийн яам мэдэгдлээ. Гэвч татварын ихэнх хөнгөлөлт дөрвөөс зургаадугаар сард эцэслэсэн тул түүнээс хойш орлого нэмэгдсэн байна. Тухайлбал, зөвхөн есдүгээр сард төсвийн орлого нэг жилийн өмнөхөөс 8.4 хувиар нэмэгдэж 1.5 их наяд юаньд хүрчээ. Мөн Хятадын эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тавдугаар сараас хойш анх удаа буурсан. Энэ нь хөл хорионы арга хэмжээтэй шууд холбоотой юм.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02