Тайландын бизнес эрхлэгч трансжендер эмэгтэй Miss Universe гоо бүсгүйн тэмцээнийг 20 сая ам.доллароор худалдаж авлаа
2022, 10 сарын 27. 8:531

Тайландын хэвлэл мэдээллийн салбарын магнат, трансжендер хүмүүсийн эрхийн төлөө тууштай тэмцэгч Энн Жакражутатип дэлхийн миссийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг Miss Universe Organization компанийг 20 сая ам.доллароор худалдан авчээ.

Тайландын JKN Global Group Pcl хэвлэл мэдээллийн компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Жакапонг "Энн" Жакражутатип нь Тайландад ихэд алдаршсан нэгэн бөгөөд орон нутгийн Project Runway болон Shark Tank зэрэг олон нэвтрүүлэгт оролцож байсан. Тэрбээр трансжендер эмэгтэйн хувьд өөрийн туршлагаас илэн далангүй ярьж, мөн трансжендер хүмүүсийн нэр төртэй байх эрх, боломжийг хамгаалах зорилгоор Life Inspired For Thailand санг үүсгэн байгуулсан юм. Харин түүний JKN компани нь Тайландад өөрийн брэнд шоу нэвтрүүлэг бэлтгэхийн зэрэгцээ баримтат кино, Bollywood-ийн цуврал зэрэг гадаад контент түгээдэг.

Энн Жакражутатип дэлхийн гоо сайхын тэмцээнийг зохион байгуулдаг тэргүүлэгч компанийг худалдан авснаа "манай багц дахь стратегийн хүчирхэг нэмэлт" хэмээн томьёоллоо. Улмаар Miss Universe-ийг агуулга, лиценз, худалдааны боломжууд талаас нь Азид илүү тэлэх төлөвлөгөөтэй буйгаа мэдэгдсэн юм. Тус худалдан авалтын улмаас JKN-ийн хувьцааны ханш Лхагва гарагт 10 орчим хувиар өссөн. Мөн JKN компанийн зүгээс “Дэлхийн мисс анх удаа эмэгтэй тэргүүнтэй боллоо” хэмээн Лхагва гарагт мэдэгдлээ.

Miss Universe Organisation компанийг 1996-2002 онуудад АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хамтран эзэмшиж байсан юм. Тус байгууллагын 71 жилийн турш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй гоо сайхны тэмцээнийг дэлхийн 165 оронд тогтмол дамжуулдаг билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.114.191
   /
2022, 10 сарын 27. 9:18

Одоо эр эм нь ялгаагүй холимог тэмцээн болж хувирах нь л дээ. Манай боовтой мөртлөө эмэгтэйчүүд их л баярлаж байх ёстой

Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01