PetroChina нефть боловсруулах шинэ үйлдвэрээ туршилтаар ажиллуулж эхэллээ
2022, 10 сарын 27. 15:160

Хятадын газрын тос, байгалийн хий үйлдвэрлэгч төрийн компани PetroChina Гуандун мужид байрлах түүхий нефть боловсруулах томоохон үйлдвэрээ туршилтын журмаар ажиллуулж эхэллээ.

Жиэян хотод шинээр барьсан, нэг хоногт 400,000 баррель түүхий нефть боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэрийг 10 хоног ажиллуулж турших аж. Улмаар Лхагва гаргаас эхлэн нэг хоногт 200,000 баррель түүхий нефть боловсруулж байна. Үүнээс гадна ус цэвэршүүлэх систем зэрэг бусад зургаан байгууламжийг зэрэг ажиллуулан үйлдвэрийг хүчин чадлынх нь 70 хувиар ажиллуулж туршиж эхэлжээ. Үүнд нэг жилд 1.2 сая тонн этилен үйлдвэрлэх үйлдвэр багтаж байна. Гуандун муж дахь 10 тэрбум ам.долларын өртөгтэй тус цогцолбор бол PetroChina-ийн Хятад дахь хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Түүнчлэн, PetroChina Хятад улс зүүн бүсийн Жиансү мужид нэг хоногт 320,000 баррель түүхий нефть боловсруулах хүчин чадалтай Shenghong Petrochemical хэмээх үйлдвэр барихаар төлөвлөсөн. Барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байгаа юм.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31