Хууль бус загас агнуурын үйл ажиллагааг тэргүүлэгч 10 компанийн 8 нь Хятадынх
2022, 10 сарын 27. 16:390

Хууль бус загас агнуурын улмаас хөгжиж буй орнуудын тэнгис, тэр дундаа Африкийн тэнгис ширгэж байгаа бөгөөд хохирол нь жилдээ хэдэн арван тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий.

Тодруулбал, хууль бус загас агнуурын үйл ажиллагааг тэргүүлэгч 10 загас агнуурын аж ахуйн нэгжийн 8 нь Хятадын компани болох нь тогтоогдоод байгаа ба үүнээс харахад Хятадын компаниуд дэлхийн хууль бус загас агнуурын үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцож буйг харж болохоор байгаа юм.

АНУ-ын Бостон хотод төвтэй 11 ашгийн бус байгууллагын нэгдэл болох "Төсвийн ил тод байдлын эвсэл" (FTC) шинэ тайлангаа гаргасан бөгөөд дэлхий даяар хууль бус, зохицуулалтгүй загас агнуурын үйл ажиллагаагаараа тэогүүлэгч 10 компани нь хууль бус загас агнуурын дөрөвний нэгийг эзэлж байгаа ба энэ жагсаалтыг тэргүүлж буй Pingtan Marine Enterprise зэрэг эдгээр 10 компанийн найм нь Хятадын компани байгаа юм. Мөн Колумб, Испанийн компаниуд хууль бус загас агнууртай холбоотой тэргүүлэгч 10 компанийн тоонд багтжээ.

Хамгийн багадаа 3000 хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том далайн гүний флоттой Хятад улс нь Африкийн эрэг болон Эквадор зэрэг Төв болон Өмнөд Америкийн эрэгт хүртэл загас агнуурын үйл ажиллагаа эрхэлсээр байна.

Энэ салбарын үйл ажиллагаа хэтэрхий тэлж, өргөжиж байгаа нь далайн загасны нөөцийг огцом бууруулж, олон улсын түвшинд энэ салбарт анхаарлаа хандуулахаас аргагүй нөхцөлд хүргэж байгаа талаар Bloomberg суваг тэмдэглэв.

FTC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Матти Кохорнан хэлэхдээ "БНХАУ-ын стратеги бол загас агнуурын салбарт хүчирхэг гүрэн гэдгээ батлах явдал бөгөөд энэ үйл явцад тус улсын аж ахуй нэгжүүд загас агнуурын тухай олон улсын хэд хэдэн дүрмийг зөрчиж байна. Хариуцлагатай загас агнуурыг хөгжүүлэхийн тулд бид энэ асуудалд хатуу хандах хэрэгтэй” хэмээн уриалсан байна.

FTC-ийн тайланд дурдсанаар, дэлхийн загас агнуурын нөөцийн хэт их ашиглалтын 90 хувь нь хууль бус загас агнуураас үүдэлтэй бөгөөд жилийн алдагдал 23.5 тэрбум доллар гэж тооцоолсон байна.

Бүс нутгийн хохирлын хэмжээгээрээ Африк тив тэргүүлэх ба хохирлын хэмжээ 11.2 тэрбум ам.доллароор хэмжигдэх гэнэ. Харин улс орны хэмжээгээр нь тооцож үзвэл хамгийн их хохирол амссан нь Индонези улс ба 4 тэрбум ам.доллар бол Аргентин улс 2 тэрбум ам.доллароор удаалжээ.

"Хууль бус загас агнуур бол дэлхий даяарх сая сая хүмүүсийн оршин тогтнолд шууд заналхийлж буй асар том салбар юм. Ялангуяа цар тахал, инфляци, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эдийн засагт шууд нөлөөлж буй олон хүчин зүйлийн улмаас болж хүндхэн байдалд байгаа хөгжиж буй орнуудын эрэг орчмын ядуу тосгонуудад ихээхэн хохирол учруулж байна” гэж Кохорон хэлэв.

Түүнчлэн тус тайланд онцолсноор хууль бус загас агнуурт оролцож буй үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрийн хөлөг онгоцны 48.9 хувь нь Африкт, ялангуяа Баруун Африкт төвлөрч буйг дурджээ.

Түүнчлэн хууль бус загас агнуурын салбарт тээвэрлэлт хийж буй хөлөг онгоцнуудын 54.7 хувь нь Ази тивд харьяалагдаж буй нь тогтоогджээ. Харин Латин Америкийн хөлөг онгоц 16.1 хувийг эзэлж байгаа бол Африк 13.5 хувь, Европ 12.8 хувиар удаалсан байна.

Сүүлийн үед олон талт сөргөлдөөнийг өрнүүлсээр байгаа АНУ, Хятад улсууд хууль бус загас агнуурын улмаас ч мөн тэмцэж эхлээд байгааг Bloomberg суваг цохон тэмдэглэв.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч зургадугаар сард "Далайн экосистемд хамгийн том аюул учруулж буй гол хүчин зүйл бол хэтийдсэн их загас агнуурын үйл ажиллагаа юм” хэмээн Хятад улсад хандан хэлсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15