Өрийн харьцаа нь ДНБ-ий 250 хувьд хүрээд буй Японы ерөнхий сайд Кишида Лиз Трассын “замаар” замнах уу?
2022, 10 сарын 27. 23:410

NHK cувгийн 27-ны өдөр мэдээлснээр, Японы засгийн газар иргэдийн амьжиргааг тогтворжуулах, үнийн өсөлтийг зохицуулахын тулд эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээнд 29 их наяд иенийн хөрөнгө оруулах төлөвтэй байгаа талаар онцолжээ. Их Британи улсын хувьд хэдхэн хоногийн өмнө засгийн газрын бондын өгөөж болон валютын ханш огцом буурснаас хойш татвар төлөгчдөд 45 тэрбум фунт стерлингийн татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан байснаа эргүүлэн татаж уг асуудлын улмаас ерөнхий сайдаа солиод байгаа билээ. Япон улс ч ийнхүү их хэмжээний төсөв батласнаар зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлж, тус улсын төсөвт дарамт болох вий гэсэн болгоомжлол энэ өдрүүдэд улам нэмэгдсээр байна.

Тус мэдээнд дурдсанаар, Японы засгийн газар цахилгаан эрчим хүч болон байгалийн хийн зардлын ачааллыг хөнгөвчлөх зэрэг эдийн засгийн цогц арга хэмжээний агуулгыг тодорхойлох, үүнд зарцуулах төсвийн тодотголын хэмжээг тогтоох эцсийн зохицуулалтыг хийж эхлээд байгаа аж.

Өмнө нь Японы Засгийн газрын зүгээс эдийн засгийн цогц бодлогод 25 их наяд иенийг зарцуулахаар санал болгож байсан ч өдгөө 30 их наяд иен орчим болгон нэмэгдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийж байгаа юм. Японы эрх баригч Либерал-Ардчилсан намынхан сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд 25 их наяд иенийн төсөв хангалтгүй байгааг онцолжээ.

Энэхүү эдийн засгийн цогц бодлогын хүрээнд тус улсын засгийн газар ирэх оны нэгдүгээр сараас эхлэн айл өрх бүрийн цахилгааны төлбөрийн нэг киловатт цаг тутамд 7 иенийн татаас олгох бол байгалийн хийн төлбөрийн 10 хувьд татаас олгохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр Японы айл өрх бүр ирэх оны есдүгээр сар гэхэд 45 мянган иенээр хэмжигдэх хөнгөлөлтийг түлш, цахилгааны төлбөрөөс хүртэх төлөвтэй байгаа юм.

Үүгээр тогтохгүй жирэмслэлт, төрөлтийг дэмжих зорилгоор 0-2 насны хүүхэдтэй айл өрхүүдэд 100 мянган иенийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн цалинг нэмэгдүүлэх, таван жилийн хугацаанд хүний ​​нөөцийн хөрөнгө оруулалт хийх зэрэг төсвийг мөн 1 их наяд иенээр нэмэгдүүлэх гэнэ.

Гэсэн хэдий ч татвараа бууруулахаа зарласнаар Их Британи улсад валют болон бондын ханш огцом суларсан шиг Япон улсын хувьд ч уг эдийн засгийг дэмжих бодлого нь сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

Их Британийн үндэсний өрийн хэмжээ энэ оны эхний улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 154.1 хувьд хүрэхтэй зэрэгцэн татвар бууруулах талаар ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр гэнэт татварыг бууруулах тухай зарласан нь зах зээлд үл итгэх гол шалтгаан болсныг мэргэжилтнүүд онцоллоо.

Гэвч гол асуудал нь Японы үндэсний өрийн хэмжээ Их Британиас давсан явдал юм. Одоогийн байдлаар Японы үндэсний өр 1225 их наяд иен буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 252.6 хувийг эзэлж байгаа ба энэ нөхцөл байдалд Японы засгийн газар төсвийн тодотголын багагүй хэсгийг Засгийн газрын алдагдалтай бонд гаргах, нөөцийг нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх нь тодорхой болоод байгаа юм.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч засгийн газрын зүгээс санал оруулсан өргөн цар хүрээг хамарсан эдийн засгийг эрчимжүүлэх энэхүү бодлогын талаар ихээхэн санаа зовсон байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Нихон Кэйзай Шимбун (Nikkei) сонин 26-ны өдөр “Засгийн газрын өргөн хүрээтэй татаас олгох, зардлыг хөнгөвчлөх бодлого нь улс орны санхүүгийн байдалд ноцтой түгшүүр төрүүлэхүйц шийдэл юм. Япон эдийн засаг эрсдэлд орсон тохиолдолд ард иргэдийн төлөх татвар нэмэгдэж, иргэдийн нуруун дээр дарамт болно гэдгийг анхаарч засгийн газарт шахалт үзүүлэх ёстой” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15