Илон Маск Твиттерийг худалдан авч, захиралуудыг нь халжээ
2022, 10 сарын 28. 10:180

Хэвлэлийнхэн болон Твиттер компанид хувьцаа эзэмшигчийн хэлж байгаагаар тэрбумтан Илон Маск тус компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах ажлаа дуусжээ. Улмаар ноён Маск Твиттерийн шинэ эзэмшигч болсон байна.

Тийнхүү худалдан авалтын ажил эцэслэгдсэн даруй тэр Твиттерийн гүйцэтгэх захирал болон санхүү хариуцсан захирлыг халжээ. Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Твиттерийн гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүү хариуцсан захирал Нед Сегал нар өдгөө тус компанид ажиллахаа больсон гэнэ.

Илон Маскийн хэлснээр тэр Твиттерийг ямар нэг ашиг сонирхол харж аваагүй харин хүн төрөлхтөнд тус хүргэхийг хүссэн гэсэн юм.

Үйл явдлын хүрээнд тэр өөрийн Твиттер хаяг дээр “Chief Twit” буюу “Твиттерийн гол хүн” гэх утга бүхий текстийг оруулжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49