Хятад, Энэтхэгийн сөргөлдөөний улмаас Xiaomi компани Энэтхэг дэх Mi Pay зэрэг санхүүгийн үйлчилгээгээ зогсоожээ
2022, 10 сарын 30. 1:100

Хятадын электрон бараа үйлдвэрлэгч Xiaomi компани Энэтхэг дэх санхүүгийн үйлчилгээний салбараа хаахаар болжээ. Хятад, Энэтхэгийн харилцаа муудсны улмаас Энэтхэгийн засгийн газрын зүгээс үзүүлж буй дарамт шахалт үргэлжилсээр байгаа тул энэхүү шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрсэн бололтой.

Энэтхэгийн Economic Times сонины 29-ний өдөр мэдээлснээр, Xiaomi компани өмнөх өдөр нь мэдэгдэл хийх үеэрээ "Энэтхэг дэх Mi Pay үйлчилгээг зогсоож байна" хэмээн мэдэгджээ. 2019 онд Энэтхэгт нэвтэрсэн, өдгөө 20 сая гаруй хэрэглэгчтэй болоод буй Mi Pay үйлчилгээ нь ухаалаг утсаар дамжуулан төлбөр хийх болон мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлдэг аж.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар Mi Pay аппликейшн Энэтхэгийн App Store болон Google Play дээрээс устгагдсан болохыг онцолжээ. Энэтхэгийн Үндэсний төлбөрийн корпорациас баталсан гуравдагч орнуудын нэгдсэн төлбөрийн интерфейсийн жагсаалтад ч Mi Pay үгүй болсныг мэдэгдсэн байна. Үндэсний төлбөрийн корпораци нь Энэтхэг дэх төлбөрийн системийн удирдах байгууллага юм.

Түүнчлэн Xiaomi компани ухаалаг утас хэрэглэгчид болон зээлдүүлэгчдийг холбож зээлийг шийдвэрлэж өгдөг Mi Credit үйлчилгээгээ зогсоосон байна.

Тус компанийн зүгээс дээрх шийдвэрийг гаргах болсон тухайгаа тайлбарлахдаа "үндсэн бизнестээ бүхий л анхаарлаа хандуулахын тулд” хэмээв. Гэсэн хэдий ч Энэтхэгийн засгийн газар "Хятадын компаниудад дарамт шахалт үзүүлэх явдал" үргэлжилсээр байгаа тул Xiaomi компани энэ шийдвэрийг гаргасан байх магадлалтай хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цохон тэмдэглэсэн байна.

Энэтхэг, Хятад хоёр сүүлийн жилүүдэд хилийн асуудлаар зөрчилдсөөр байгаа билээ. Үүний улмаас Энэтхэгийн засгийн газар Хятадын компаниудын эсрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээг авч, зохицуулалт хийж эхэлсэн юм. Тодруулбал Xiaomi-гийн Энэтхэг дэх охин компанийг татвараас зайлсхийсэн хэмээн үзэж энэ оны эхээр 6.53 тэрбум рупигийн татвар ногдуулсан юм. Тэрчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн компанийг хууль бусаар хилийн чанадад мөнгө шилжүүлсэн хэргээр буруутгаж компанийн данснаас 55.5 тэрбум рупиг хураан авсан байна. Мөн өнгөрсөн долдугаар сард Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Vivo компанийг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэргээр дансыг нь царцаасан билээ.

Үүгээр зогсохгүй тус улсын засгийн газар аюулгүй байдлын үүднээс Хятадын нийгмийн сүлжээний TikTok платформ зэрэг 300 гаруй платформуудыг аппликейшнийг хориглоод байгаа юм.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02