3-р улиралд түүхэн дээд амжилттай ажилласан ExxonMobil гэнэтийн ашгийн татварыг буруушаажээ
2022, 10 сарын 30. 9:380

Эрчим хүчний үнийн өсөлтийн ачаар өнгөрсөн улирлын ашиг орлогын хэмжээгээрээ дээд амжилт тогтоогоод байгаа Америкийн газрын тос боловсруулах ExxonMobil компанийн зүгээс улс төрийн намууд гэнэтийн ашгийн татварын тухай хэлэлцэж байгааг шүүмжилжээ.

ExxonMobil компанийн гүйцэтгэх захирал Даррен Вүүдс орон нутгийн цагаар 28-ны өдөр өнгөрөгч 3-р улирлын ашиг орлогоо зарлах үеэрээ "Эрчим хүчний компаниуд ашгийнхаа тодорхой хэсгийг АНУ-ын иргэдэд улирал бүр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг хэлбэрээр буцаан олгож байна. Эрчим хүчний хямралыг шийдэх хамгийн үр дүнтэй арга бол ашиг орлогыг чухалчилдаг чөлөөт зах зээлийн тогтолцоонд даатган орхих явдал юм” хэмээн онцолж сүүлийн үед улс төрийн ертөнцөд газар авч буй гэнэтийн ашгийн татварын тухай асуудлыг буруушаажээ.

Компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед улстөрчид бүтээгдэхүүний үнэ тогтооход хүртэл хөндлөнгөөс оролцох нь огтхон ч зүйд нийцэхгүй юм.

Өмнөх өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден газрын тосны томоохон компаниудын нэг Shell-ийн 3-р улирлын ашгийн талаар шүүмжлэнгүй өнгө аясаар “Shell компанийн ашиг үнээ буулгаж байгаа шатахуун түгээх станцуудад очихын оронд хувьцаа эзэмшигчдэдээ очиж байна" гэв. Мөн өдөр ExxonMobil компани хувьцааны ногдол ашгаа хоёрдугаар улиралтай харьцуулахад энэ удаал илүү нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм. Их Британид ч Хөдөлмөрийн нам тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн гэнэтийн ашгийн татварыг нэмэгдүүлэхийг уриалсаар байгаа билээ.

Үүний зэрэгцээ, ExxonMobil компани мөн өдөр өнгөрөгч 3-р улирлын цэвэр ашиг нь 19.66 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт үзүүлэлт болсныг зарлав. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин өссөн хэрэг бөгөөд Apple компани 3-р улиралд 20.7 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсонтой бараг ижил байгаа юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15