АНУ-ын технологийн магнатууд энэ он гарсаар 480 тэрбум ам.долларын хөрөнгөө “салхинд хийсгэжээ”
2022, 10 сарын 31. 13:470

Марк Зукерберг, Илон Маск, Жефф Безос зэрэг АНУ-ын технологийн салбарын томоохон 20 компанийн гүйцэтгэх захирлуудын хөрөнгө орлогын хэмжээ энэ оны эхэн үетэй харьцуулахад өдгөө 480 тэрбум ам.доллароор буурчээ. Энэ нь S&P 500 индекст багтдаг бүхий л компаниудын үнэлгээний нийлбэртэй тэнцэж буй юм.

АНУ-ын томоохон технологийн компаниудыг эзэмшдэг хөрөнгөтнүүд сүүлийн үед хөрөнгийн зах зээлээс асар их хэмжээний баялгийг алдаж буй талаар Wall Street Journal сонин орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлэв. Учир нь АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сан хүүгээ огцом өсгөсөн хийгээд эдгээр компаниудын ашиг орлогын хэмжээ буурсны улмаас хувьцааны үнэ багагүй хэмжээгээр унахад хүрчээ.

Bloomberg-ийн тэрбумтнуудын индексийн мэдээлснээр, Меta компанийн гүйцэтгэх захирал Зукербергийн хөрөнгө энэ онд 87 тэрбум ам.доллароор буурсан нь энэ оны хамгийн их хэмжээгээр буурсан тохиолдол аж. Улмаар оны эхээр тэрбумтнуудын жагсаалтын зургадугаарт бичигдэж асан Зукерберг өнгөрөгч гуравдугаар улиралд ашиг орлогын хэмжээ буурсан явдал болон түүний анхаарал хандуулж буй шинэ бизнес болох метаверсийн ирээдүйн талаарх эргэлзээ олон нийтийн дунд нэмэгдэж байгаагийн тэрээр уг жагсаалтын 28-р байранд бичигдэх болов.

Харин Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Аmazon компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Жефф Безос нар тус бүр 58 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Google-ийн толгой компани болох Alphabet-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж, Сергей Брин нарын хөрөнгө тус бүр 40 тэрбум ам.доллароор агшсан байна. Түүнчлэн Хятадын технологийн тэргүүлэгч компанийн нэг Аlibaba-г үндэслэгч Жэк Ма 9.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Технологийн салбарын 20 шилдэг компанийн гүйцэтгэх захирлуудаас энэ жил ердөө хоёрхон хүн хөрөнгөө нэмэгдүүлж чадсны нэг нь TikTok платформыг хөгжүүлэгч ByteDance компанийн үүсгэн байгуулагч Жан Мин 10.4 тэрбум ам.доллароор хөрөнгөө өсгөсөн бол Ubiquity-ийн гүйцэтгэх захирал Роберт Ферра 1.3 тэрбум орчим ам.доллароор хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж чадсан байна. Мөн энэхүү нийтлэлд дурдсанаар “цар тахал ид дэгдэж асан эхний өдрүүдэд уг салбараас 30 цаг тутамд нэг тэрбумтан төрдөг байсан билээ. Гэвч эрчимтэй нэмэгдэж байсан мэдээллийн технологийн салбарын хэрэглээ инфляцын өсөлт, зээлийн хүүгийн өсөлт, цахим сурталчилгааны захиалгын бууралт зэргийн улмаас ихээхэн хохирол амсаж байна” хэмээн онцолжээ.

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 24-28-ны өдрүүдэд технологийн томоохон компаниуд гуравдугаар улирлын тайлангаа олон нийтэд зарласан ба Meta, Amazon, Google, Microsoft зэрэг компаниуд нийт 350 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан байна. Тэр дундаа Аmazon, Меta компаниудын зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд хүртлээ унасан байна. Тодруулбал Аmazon-ы зах зээлийн үнэлгээ 161.5 тэрбум ам.доллароор унасан бол Меta 81.6 тэрбум ам.доллароор буурчээ. Alphabet мөн 58.8 тэрбум ам.доллароор унасан байх юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04