ОХУ 50 пуужин харваж, Украин улсад эрчим хүч, ус тасрахад хүрчээ
2022, 10 сарын 31. 19:372

Даваа гарагт ОХУ Украины дэд бүтцийн чухал газруудыг онилж, 50 гаруй пуужин харваснаас үүдэн Украины нийслэл Киев хот болон бусад мужид эрчим хүч хийгээд ус тасрахад хүрчээ.

Оршин суугчдын хэлж байгаагаар Киев хотод л гэхэд дор хаяж 2 пуужин дэлбэрсэн бөгөөд нэг дүүрэг тэр чигтээ эрчим хүчгүй болсон гэнэ. Түүнчлэн Украины зүүн хойд хэсэг дэх Харькив хотод ч мөн эрчим хүчний дэд бүтэц нь пуужинд өртсөн бол бусад пуужин төв Винницька муж, Украины зүүн өмнөд хэсгийн Днипропеьровск, Запорижжя, баруун хэсэгт оршдог Лвивд унажээ.

Дайны тухай шуурхай мэдээгээр Запорижжя муж дахь усан цахилгаан эрчим хүчний станц ч дэлбэрсэн юм. Тийнхүү Киев хотод л гэхэд 350,000 орон сууцыг эрчим хүчээр хангадаг байгууламж гэмтсэн тул тус байгууламжийг сэргээн засварлахаар нэн даруй инженерүүдийг илгээсэн байна.

Одоогийн байдлаар пуужингийн дэлбэрэлтээс үүдэн хүмүүс амь эрстсэн эсэх талаар ямар нэг мэдээлэл үгүй ажээ.

Украины Зэвсэгт хүчнээс мэдээлснээр тэд 50 гаруй пуужингаас 44 пуужинг агаарт байхад нь буудаж унагасан гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
5
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Zochin
122.201.21.125
   /
2022, 10 сарын 31. 20:17

Bukhel buten ulsiig gemgui irgeded hohirol uchruulj bui orosiig ustgakh heregtei

Зочин
66.181.180.165
   /
2022, 10 сарын 31. 19:48

Орос бүтэхгүй ээ

Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59