12 сар дараалан дээд амжилт тогтоогоод буй Евро бүсийн инфляцын түвшин энэ сард 10.7 хувьд хүрчээ
2022, 10 сарын 31. 23:040

Евро бүсийн орнуудад (Европын холбооны еврог ашигладаг 19 улс) хэрэглээний үнийн индекс дахин түүхэн дээд хэмжээнд хүрэв. Европын холбооны статистикийн байгууллага болох Евростатын зүгээс орон нутгийн цагаар 31-ний өдөр мэдээлж буйгаар 10-р сарын хэрэглээний үнийн индексийн таамаглал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар өссөн байна. Евро бүсийн инфляци өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 12 сар дараалан дээд амжилтыг эвдсээр байгаа юм.

ХҮИ өсөх гол шалтгаан нь эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой гэж Евростат мэдэгдэв. Евро бүсийн эрчим хүчний үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.9 хувиар, хүнсний бүтээгдэхүүний үнэ 13.1 хувиар тус тус өссөн байх юм. Суурь инфляцын түвшин өнгөрөгч есдүгээр сард 4.8 хувь байсан бол 10-р сард 5 хувь болж өсжээ.

Мөн өдөр гаргасан тайланд онцолсноор Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гуравдугаар улиралд 0.2 хувиар өссөн нь өнгөрөгч хоёрдугаар улиралд 0.8 хувиар өсөж байсантай харьцуулахад багагүй удааширсан үзүүлэлт юм. Үүний гол шалтгааныг эрчим хүчний хямрал хийгээд зээлийн хүүгийн өсөлтийн сөрөг нөлөөлөл аажмаар хүрээгээ тэлж буйн нэг хэлбэр хэмээн тайлбарлаж болох юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00