NASA эдийн засгийн үр нөлөөллийн тайлангаа танилцууллаа
2022, 10 сарын 31. 23:220

NASA өмнөх оны санхүүгийн нэг жилийн эдийн засгийн үр нөлөөллийн тайлангаа Баасан гарагт танилцууллаа. Түүний сарнаас Ангараг гараг хүртэлх бүх үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, технологийн хөрөнгө оруулалт зэрэг ажил нь 71.2 тэрбум орчим ам.долларын эдийн засгийн бүтээмж гаргажээ.

2021 оны санхүүгийн нэг жилийн хугацаанд NASA Америкийн хэмжээнд 339,600 гаруй ажлын байр хадгалахын зэрэгцээ холбоо, муж, орон нутагт нийт 7.7 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлсэн байна. Америкийн бүх муж NASA-ийн үйл ажиллагаанаас эдийн засгийн хувьд ашиг хүртдэг. Шинжлэх ухааны судалгаа, технологи хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд дотоодын болон олон улсын 2,655 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн олон улсын сансрын станц нь олон улсын хамтын ажиллагааны чухал төлөөлөгч бөгөөд 15 улс, таван сансрын агентлагийг төлөөлөн 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. NASA агентлагийн 2021 оны санхүүгийн жилийн эдийн засгийн гарц нь тус агентлаг анхны тайлангаа гаргасан 2019 оны санхүүгийн жилээс 10.7 хувиар өсжээ. “NASA-ийн хөрөнгө оруулалт бол Америкийн хүн ам, инновац, өрсөлдөх чадварт оруулсан хөрөнгө оруулалт юм” хэмээн Билл Нельсон хэллээ. Тус тайланг бүрэн эхээр нь сонирхож байвал энд дарж зочлон уншина уу.

Эх сурвалж: NASA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26