Токио хот ижил хүйсийн хосуудад гэрлэлтийн баталгаа шиг гэрчилгээг олгож эхэллээ
2022, 11 сарын 1. 19:590

Токио хотын захиргаанаас ижил хүйсийн хосуудад “хамтран амьдрагчийн гэрчилгээ” олгож эхэлжээ. Энэхүү гэрчилгээ нь зарим нийтийн үйлчилгээг авахад эсрэг хүйсийн хосуудад олгодог гэрлэлтийн баталгаатай адил үүрэгтэй үйлчлэх юм.

Олон нийтийн зүгээс энэхүү шийдвэрийг Япон улс бүхэлдээ ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхөд нэмэр болох анхны алхам гэж найдаж байгаа ажээ.

Япон улсын хувьд “Их 7” бүлгийн гишүүдээс ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй цорын ганц улс юм.

Гэсэн хэдий ч саяхан хийсэн судалгаагаар япончуудын дийлэнх нь энэ төрлийн гэрлэлтийг дэмждэг гэсэн дүн гарчээ. Тодруулбал, олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 57 хувь нь ижил хүйсийн гэрлэлтийг дэмждэг бол 37 хувь нь эсэргүүцсэн байна.

“Хамтран амьдрагчийн гэрчилгээг” өдгөө Япон улсын 8 мужид олгож байгаа юм. Улмаар энэхүү гэрчилгээг авсан хүмүүс нийгмийн халамж, эм тариа, байр авахад гэрчилгээг ашиглаж болох бол хүүхэд үрчилж авах, өв залгамжлах, гэрлэлтийн виз мэдүүлэхэд үйлчлэхгүй ажээ.

Тийнхүү шийдвэр гарсан даруй Модо Мамико болон Нагамура Сатоко нар энэхүү гэрчилгээг авсан анхны хос болсон байна.

Tokyo begins issuing same-sex couples partnership certificates - BBC News


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15