Дэлхийн хамгийн том алт олборлогч Newmont Corp-ийн улирлын ашиг таамагт хүрсэнгүй
2022, 11 сарын 2. 0:480

Өдгөө 34 тэрбум орчим ам.долларын үнэлгээтэй, дэлхий тэргүүлэгч алт олборлогч компани Newmont Corp-ийн гуравдугаар улирлын ашиг хүлээлтэд хүрсэнгүй хэмээн Мягмар гарагт мэдэгдлээ. Үүнд алтны ханш буурч, өртөг өссөн, хөдөлмөрийн зах зээл хүнд асуудал дагуулсан зэрэг голчлон нөлөөлжээ.

Алтны ханш өмнөх улиралд найман хувиар буурсан нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт юм. Ханш ийнхүү сулрахад олон улсын төв банкнууд бодлогын хүүгээ удаа дараа өсгөж буй байдал хүчтэй нөлөөлж байна. Тус компанийн гуравдугаар улирлын алтны олборлолт 1.49 сая унц болж өмнөх жилээс бага зэрэг өссөн нь Гана дахь Ахафо, Акием болон Австрали дахь Боддингтон уурхайнуудын хүдрийн агууламж өндөр байсантай холбоотой. Гэвч алтны бодит үнэ 87 ам.доллароор бууран нэг унц алт 1,691 ам.доллар болсон юм. Харин нийт зардлыг тусгадаг хэмжүүр болох AISC үзүүлэлт унц тутамд 1,120 ам.доллароос 1,271 ам.доллар болж өссөн байна. Newmont Corp-ийн тохируулсан ашиг нэг жилийн өмнө 483 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд 60 цент ногдож байсан бол есдүгээр сарын 30 өдрөөр тасалбар болгосон өмнөх улиралд 212 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд 27 цент болон буураад байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41