Бразилын кофе тариалагчид хоёр жил дараалан кофе нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлсэнгүй
2022, 11 сарын 2. 1:520

Бразил дахь кофе тариалагчид бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй хоёр дахь жилээ үдэж байна хэмээн салбарын худалдаачид шүүхэд хандах болжээ.

Өнгөрсөн жилийн их хяруу Бразилын кофены ургацын 15 орчим хувийг сүйтгэсэн. Улмаар нийлүүлэлт буурч ханш өсөх болсноор тариалагчид кофегоо нийлүүлэхээс зайлсхийж эхэлсэн байна. Улмаар худалдан авалтын урьдчилсан гэрээ байгуулсан худалдаачид алдагдал хүлээх болов.

Тариаланчид энэ жил тооцоолж байснаас бага ургац авсан. 2021 оны хүйтэн жаварт цохиулсан мод нөхөн сэргэхэд удаан хугацаа шаардагдах тул шинжээчид энэ жилийн ургацын анхны таамгийг 4 сая уутаар (нэг стандарт уут нь 60 килограммтай тэнцдэг) бууруулаад байна. Гэвч тариалагчид гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад дан ганц хяруу буруутай юм биш. Есдүгээр сард нэг килограмм кофе 4.42 ам.доллароор борлуулагдаж байсан нь хоёр жилийн өмнөх мөн үеэс 70 хувиар өссөн үнэ юм. Ханш ийнхүү эрс нэмэгдсэн нь Бразилын тариалагчдад гэрээгээ биелүүлэхгүй байх боломжийг олгосон. Тэд гэрээнээс татгалзаж оронд нь кофегоо спот зах зээл дээр илүү өндөр үнээр зарах боломжтой болж байна. Ингэснээр өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлагад ногдуулах нөхөн төлбөрөөс илүү өндөр ашиг олох боломжтой юм.

Өдгөө дэлхийд тэргүүлэгч кофе экспортлогч Cooxupe компани болон бусад Sucafina, Olam, Louis Dreyfus, COFCO зэрэг кофены худалддаг компаниуд фермерүүдийг гэрээгээ биелүүлээгүй хэмээн шүүхэд мэдүүлээд байна. Энэ төрлийн компаниуд зах зээлд чухал нөлөөтэй. Тэд кофены үрийг урьдчилан худалдан авснаар тариалагчид зөвхөн ургац хураалтын үеэр бус харин бүтэн жилийн турш борлуулалт хийн орлого тасрахгүй байх боломжтой болдог. Улмаар зах зээлийн хэлбэлзлийг бууруулдаг юм. Гэвч одоо кофе экспортлогч компаниуд фьючерс гэрээ байгуулах эсэх тухайд эргэлзээтэй байдалд ороод байна.

Бразилын нийт форвард хэлцлийн 10 орчим хувь нь гэрээгээ биелүүлээгүй. Мөн Бразил дэлхийн кофены 35 орчим хувийг дангаар үйлдвэрлэдэг гэж үзвэл кофены зах зээлд багагүй савлагаа үүсэхээр байна. Фермерүүд гэрээнд хүлээсэн үүргийн дагуу кофе нийлүүлээгүй тохиолдолд худалдаачид фьючерс зах зээлийг хангах бодит кофегүй болдог. Оронд нь, худалдаачид илүү их фьючерс худалдаж авснаар зах зээл дээрх савалгаа улам нэмэгддэг юм. Есдүгээр сард кофены зах зээлд яг дээрх үзэгдэл харагдсан. Арабика сортын кофены фьючерс ханш нэг фунт нь 2.16 центээс 2.32 цент болж долоон хувиар өссөн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53