Өмнөд Солонгост агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохиолол дуугарлаа
2022, 11 сарын 2. 10:250

Өнөө өглөөний 09:00 цаг болохоос хэдхэн минутын өмнө БНАСАУ пуужин харваж, Өмнөд Солонгосын Үллэнгдо арал дээр агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохиолол дуугарчээ.

BBC агентлагаас мэдээлж байгаагаар Хойд Солонгосын тал дор хаяж 3 пуужин харвасан гэсэн юм.

Пуужинг тэд Хойд Солонгосоос зүүн өмнө зүгт харвасан нь Өмнөд Солонгосын Үллэнгдо арлын аюулгүй байдалд заналхийлжээ.

Хойд Солонгосоос ийн пуужин харвах болсон нь тэд өнгөрөгч даваа гарагт эхэлсэн Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн бэлтгэлийг хүчтэй эсэргүүцэж байгаатай холбоотой юм.

Мягмар гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргийн сургуулилттай холбогдуулан Өмнөд Солонгост сануулга өгсөн бөгөөд хэрэв сануулгыг хүлээж авахгүй бол “хүчтэй арга хэмжээ” авах болно хэмээсэн билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41