ХБНГУ Серби улсад хандан: Европын Холбоо болон ОХУ-ын аль нэгийг сонгох хэрэгтэй
2022, 11 сарын 2. 13:240

Мягмар гарагт ХБНГУ Серби улсад хандаж, тэднийг Европын Холбоонд элсэх эсхүл ОХУ-тай түншийн харилцаатай болохын аль нэгийг сонгох ёстой гэж хэлжээ.

ХБНГУ-ын талаас ийн хэлэх болсон шалтгаан нь пүрэв гарагт баруун Балканы зургаан орон Берлин хотноо хамтын ажиллагаагаа илүү батжуулахаар хэлэлцээр хийх товтой байгаа юм.

ХБНГУ-ын засгийн газраас хэлснээр, “Геополитикийн хүрээнд гарч буй өөрчлөлтүүдийг авч үзэхэд шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Серби-Оросын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээ бидний хувьд ихээхэн гэнэтийн хэрэг байсан. Тус гэрээг байгуулснаараа Серби улс Европын Холбооны гишүүн байх шалгуурт тэнцэхгүй гэдгээ харуулсан.

Европын Холбоонд элсэхээр горилогчид ОХУ-ын эсрэг тавьсан бидний хоригийг дэмжих учиртай” гэжээ.

Серби улсын хувьд 20 жилийн өмнө НАТО-д бөмбөгдүүлж байсан ч өдгөө Европын Холбоонд элсэхээр эрмэлзэж байгаа юм. Гэвч тэдний хувьд барууны орнуудтай эдийн засаг, улс төрийн интеграцид орох хүсэл эрмэлзэл хийгээд Серби-Оросын хоорондох олон жилийн түүхт харилцаа холбоог хадгалах хичээл зүтгэлээ тэнцвэртэй байлгах гэж ихээхэн зовж байгаа билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42