Япон: Иенийн ханшийн сулралаас сэргийлэн өнгөрсөн сард 42.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ
2022, 11 сарын 2. 14:030

Япон улс өнгөрсөн сард иенийн ам.доллартай харьцах ханш сулрахаас сэргийлж валютын зах зээлд 42.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь түүхэн дээд амжилт болсон байна.

Bloomberg сувгийн 1-ний өдөр мэдээлснээр, Японы Сангийн яам өмнөх өдөр нь 9-р сарын 29-өөс 10-р сарын 27-ны хооронд валютын захад хийсэн интервенцийн талаарх мэдээллийг нийтэлжээ. Үүнээс харахад тус улс зөвхөн өнгөрсөн сарын 21-ний өдөр валютын захад 37,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байх юм. Энэ нь Япон улсын валютын захад нэг өдөрт хийсэн хамгийн том интервенц болжээ.

Тодруулбал өнгөрсөн сарын 20-ний өдөр иенийн ам.доллартай харьцах ханш 150 иенийг давсан билээ. Тухайн өдөр нэг ам.доллар 152 иен болсон нь сүүлийн 32 жилийн хамгийн доод үзүүлэлт байв. Засгийн газрын хөндлөнгийн оролцооны дараа 144 иен болон ханш бага зэрэг сэргэсэн ч гурав хоногийн дараа буюу 24-ний өдөр дахин 149 иен болон суларсан юм.

Иточугийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Ацуши Такеда “Өнгөрсөн сард иен худалдан авахад хамгийн багадаа 6 их наяд иен зарцуулсан гэсэн тооцоо бий” гэжээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Японы засгийн газар валютын зах зээлд интервенц хийсээр байх аж. Эдийн засагч Такеда "Японы засгийн газрын зүгээс ес, аравдугаар сард валютын зах зээлд хийсэн шиг томоохон хэмжээний интервенцийг дахин 3-5 удаа хийж магадгүй" гэж таамаглаж байгаа ч интервенцийн хэмжээ төсөөлж байснаас бага байх магадлал өндөр хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Учир нь АНУ-ын зүгээс Япон улсыг “валютын манипулятор” орнуудын жагсаалтад оруулж болзошгүй юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47