Victoria’s Secret компани дотуур хувцасны Adore Me компанийг 400 сая ам.доллароор худалдан авч байна
2022, 11 сарын 2. 22:490

Америкийн 45 жилийн түүхт Victoria’s Secret компани онлайн өрсөлдөгч Adore Me брэндийг 400 сая ам.доллароор худалдан авах саналыг Мягмар гарагт баталлаа. Худалдан авалтын гэрээг төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр зөвшөөрчээ.

Өдгөө компаниудыг нэгтгэх ажиллагаа эхэлж буй бөгөөд ирэх нэгдүгээр сард эцэслэн дуусна гэж тооцоолж байна. Алдарт Victoria’s Secret компани Adore Me брэндийн хурдан өсөлт үзүүлэх чадамж, олон төрөлт хүртээмжтэй байдал, гэртээ өмсөж үзэх боломж олгодог үйлчилгээ болон өндөр чанар, үйлчилгээний B Corp стандартыг хангасан зэрэг нь давуу тал хэмээн үзэж байна. Улмаар эдгээр элементийг ашиглан Victoria's Secret болон Pink брэндийн хэрэглэгчийн худалдан авалтын туршлагыг сайжруулахаар төлөвлөжээ. Мөн Adore Me-ийн технологи нь Victoria's Secret-ийн дижитал платформыг шинэчлэх ажлыг хурдасгах болно.


Эх сурвалж: Retail Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17