Өмнөх сарын хувьцааны ханш тэрбумтнуудын хөрөнгийг хэрхэн өөрчлөв?
2022, 11 сарын 3. 0:290

Аравдугаар сард Америкийн топ компаниудын хувьцааны ханш хэлбэлзсэнээр тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээг багагүй өөрчиллөө. Нэг сарын хугацаанд нийт 26 бизнес эрхлэгчийн хөрөнгө нэг тэрбум ам.доллар ба түүнээс дээш хэмжээгээр өссөн бол Марк Закерберг, Жефф Безос нарын хөрөнгийн хэмжээ хамгийн ихээр багасжээ.

Apple, Disney, Coca Cola зэрэг компанийн хувьцааг хянадаг Dow Jones индекс есдүгээр сард жилийн доод түвшинд хүрсэн боловч аравдугаар сард 14 хувиар эрчтэй өссөн бол харин S&P500 индекс найман хувиар, Nasdaq дөрвөн хувиар тус тус өсөлттэй байлаа. Ханш ийнхүү нэмэгдсэнээр өнгөрсөн нэг сарын хугацаанд Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгө 16.6 тэрбум ам.доллароор буюу 19 хувиар нэмэгдсэн. Түүний компани наймдугаар сард цомхотгол хийн есдүгээр сарыг хүндхэн давсан боловч аравдугаар сард үр дүн гарч байна. Харин American Express, Coca-Cola, Chevron зэрэг хувьцааг нэгтгэсэн Berkshire Hathaway-ийн үүсгэн байгуулагч Уоррен Баффет өмнөх нэг сард 8.9 тэрбум ам.доллароор хөрөнгө нэмлээ. Мөн Nike-ийг үндэслэгч Фил Найт 2.9 тэрбум ам.доллароор өссөн бол Interactive Brokers платформын хувьцааны ханш сүүлийн нэг сард 26 хувиар нэмэгдсэн тул үүсгэн байгуулагч Томас Петерффайн хөрөнгө 5.5 хувиар өслөө.

Гуравдугаар улирлын тайлан мэдээлэл таагүй үзүүлэлттэй байсан тул технологийн тэргүүлэгч компаниуд болох Meta Platforms болон Amazon-ийн хувьцааны ханш унаж, улмаар Марк Закерберг, Жефф Безос нарын хөрөнгө буурлаа. Мөн хувьцааны үнэ унасны улмаас Илон Маск 24.7 тэрбум, Жефф Безосын экс эхнэр Маккензи Скотт 3.1 тэрбум, реппер Канье Уэст 1.6 тэрбум, Meta-ийн хамтран үүсгэн байгуулагч Дастин Московиц 1.6 тэрбум, Estée Lauder брэндийн өв залгамжлагч Леонард Лаудер 1.1 тэрбум ам.доллар тус тус алдлаа.

Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02