Сүүлийн 30 жилийн хугацаан дахь Европ тивийн агаарын хэмийн өсөлт дэлхийн дунджаас хоёр дахин их байжээ
2022, 11 сарын 3. 2:230

Дэлхийн цаг уурын байгууллагаас орон нутгийн цагаар 2-ны өдөр нийтэлсэн Европын цаг уурын тайланд дурдсанаар, 1991-2021 оны хооронд Европт агаарын хэм 10 жил тутамд 0.5 хэмээр нэмэгдэж байсан талаар онцолжээ.

Агаарын хэм энэ хэмжээгээр өссөнөөр Альпийн нурууны мөсөн давхаргын зузаан 30 орчим метрээр багассан бол Гренландад ч мөсөн давхарга хайлж байгаа нь далайн түвшний өсөлтийг хурдасгаж байна гэж тус тайланд тэмдэглэсэн байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр дэлхийн дулаарлын хэмжээ бүс нутгуудад харилцан адилгүй байгаа ба тэр дундаа Европ тив нь дулаарлын хэмжээ хамгийн тод ажиглагдаж бүс нутаг гэжээ. Агаарын хэм 10 жил тутамд 0.5 хэмээр нэмэгдэж байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад даруй хоёр дахин их байгаа талаар мөн тайлбарлав.

Гэсэн хэдий ч дэлхийн дулаарлын гол буруутан гэгддэг хүлэмжийн хийн ялгарал Европт тийм ч өндөр биш, харин ч хүлэмжийн хийг бууруулах ажлыг амжилттай тэргүүлж байгаа бүс нутаг гэж тус тайланд дурдсан байх юм.

Тус байгууллагын зүгээс “Европ бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн сайн дасан зохицож буй бүс нутаг төдийгүй 1990-2020 оны хооронд Европын хүлэмжийн хийн ялгаруулалт 31 хувиар буурсан” хэмээн онцлов.

Харамсалтай нь тус бүс нутагт цаашид ч агаарын хэм үргэлжлэн өссөөр байх төлөвтэй байна.

Европ тивийн агаарын хэм өнөөг хүртэл ажиглагдаж байсантай адил дэлхийн дунджаас давсан хурдаар өснө. Үүний уршгаар ган гачиг, ой хээрийн түймэр зэрэг агаарын хэмийн өсөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг ч байнга тохиолдох болно” хэмээн тус тайланд мөн дурджээ.

Үүнийг гэрчилж буй мэт өнгөрсөн зун тохиосон их халуун Европт дээд амжилт тогтоогоод байгаа билээ. Тодруулбал Их Британи улсын түүхэнд анх удаа агаарын хэм 40 хэмийг давсан бол Франц, Португал, Испанид ч цаг агаар энэ түвшинд хүрч халсан билээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий захирал Петтери Талас “Хэдийгээр Европ тивийг бид уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн сайн бэлтгэгдсэн нийгэм хэмээн үнэлж байсан ч цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн нөлөөлөл нь санаа зовохгүй байхын аргагүй явдал гэдгийг хэн бүхэнд сануулж байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28