АНУ бодлогын хүүгээ дахин өсгөж, сүүлийн 14 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүргэлээ
2022, 11 сарын 3. 11:110

Лхагва гарагт Холбооны Нөөцийн сангаас бодлогын хүүгээ дахин өсгөх шийдвэр гаргажээ. Тийнхүү АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр өсгөснөөр тус улсын бодлогын хүү 2008 оны их хямралын үеийнхтэй ижил хэмжээнд буюу 3.75%-4.0% хувьд хүрсэн байна.

Холбооны Нөөцийн сангаас найдаж байгаагаар зээлийн хүүг өсгөх нь бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах юм.

Гэвч шүүмжлэгчдийн санаа зовниж байгаагаар бодлогын хүүг ийн эрчимтэй өсгөх нь эдийн засгийг уналтад оруулах гол хүчин зүйл болж магадгүй гэнэ.

Үйл явдлын хүрээнд ХНС-ийн тэргүүн Жероми Пауэллын анхааруулснаар, Төв банкнаас бодлогын хүүгээ дахин өсгөх шинжтэй байгаа гэжээ.

Түүнчлэн Английн Төв банк ч өнөөдөр буюу пүрэв гарагт хуралдах бөгөөд шинжээчдийн таамаглаж байгаагаар тэд бодлогын хүүгээ мөн 75 суурь нэгжээр өсгөх юм. Хэрэв тэгвээс Английн Төв банк 1989 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөсөн болох ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47