ОХУ Украины үр тарианы экспортын хэлэлцээрийн хэрэгжилтэд эргэн нэгдэхээр болсноо мэдэгдлээ
2022, 11 сарын 3. 12:370

ОХУ орон нутгийн цагаар 2-ны өдөр Украины үр тариаг Хар тэнгисээр аюулгүйгээр экспортлох хэлэлцээрт эргэн нэгдэхээ мэдэгдэв. Крымийн хойгийн Севастополь хот дахь Хар тэнгисийн флот өнгөрсөн сарын 29-ний өдөр Украины нисэгчгүй онгоцны дайралтанд өртсөн гэх шалтгаанаар үр тариа тээвэрлэх гэрээний хэрэгжилтийг зогсоосноо зарласнаас хойш дөрөв хоногийн дараа гэрээнд буцан нэгдэхээр болж буйгаа ийнхүү мэдэгдэв. Үүний үр дүнд Украины үр тарианы экспорт ямар ч саадгүйгээр үргэлжлэх юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мөн өдөр хийсэн мэдэгдэлд Хар тэнгисийн экспортын замыг зэвсэггүй болгох талаар Украины талаас хангалттай баталгаа авсан гэж үзсний үндсэн дээр үр тариа тээвэрлэх хэлэлцээрт эргэн орохоор болсон хэмээн Франс Пресс агентлаг онцлон тэмдэглэв. "Оросын тал одоогоор хангалттай баталгаа авсан гэж үзэж байгаа тул хэлэлцээрийн хэрэгжилтийг дахин эхлүүлэхээр болсон” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн сарын 29-нд Крымийн хойгийн Севастополь дахь Хар тэнгисийн флот болон иргэний хөлөг онгоцнууд Украины нисгэгчгүй онгоцнуудын довтолгоонд өртсөн тул “ОХУ Украины боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох гэрээний хэрэгжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа” талаар олон нийтэд мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

ОХУ-ын зүгээс ийнхүү Украины үр тарианы экспортын гэрээнд эргэж нэгдэхээ илэрхийлснээр олон улсын зах зээл дэх үр тарианы үнэ дахин савлаж эхлэх вий гэсэн болгоомжлол намжих төлөвтэй байна. Тодруулбал Чикагогийн түүхий эдийн зах зээл дээр өнгөрсөн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байсан улаан буудайн фьючерсийн үнэ 6 хувиас давж буураад байна. Туркийн боомтод бэхлэгдсэн Украины үр тариа ачсан худалдааны хөлөг онгоц өнөөдөр 12.00 цагт хуваарийн дагуу хөдөлнө гэж тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мөн мэдээлэв. Шинэчлэгдсэн гэрээний дагуу Украины үр тариаг Африкийн Сомали, Жибути, Судан зэрэг орнуудад давуу эрхтэйгээр илгээнэ гэж Эрдоган нэмж хэлсэн ба энэ нь Украины үр тариа чинээлэг орнуудыг чиглэж байна гэх Оросын талын шүүмжлэлийг хүлээн авсан хэрэг бололтой хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна.

Украин бол үр тариа экспортлогч томоохон орнуудын нэг хэдий боловч өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ халдан түрэмгийлснээс хойш Хар тэнгисээр дамжин өнгөрөх улаан буудай, арвай, наранцэцгийн үрийн экспортын зам бүхэлдээ хаагдсан гэж хэлэхэд болно. Улмаар НҮБ болон Туркийн зуучлалаар өнгөрөгч долдугаар сарын 22-ны өдөр Украинаас үр тариа экспортлох 4 талт хэлэлцээрийг байгуулж байсан билээ. Тухайн үеэс хойш Украин хувийн худалдааны хөлөг онгоцнууд Хар тэнгисээр дамжуулан 9 сая гаруй тонн үр тариа экспортолжээ. Энэхүү хэлэлцээр 120 хоногийн хугацаанд хэрэгжихээр тусгагдсан бөгөөд талуудын хооронд цаашид тохиролцоонд хүрэхгүй бол гэрээний хугацаа энэ сарын 22-ны өдөр дуусгавар болох юм. НҮБ болон Туркийн талууд хэлэлцээрийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03