“Их 7”: Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дээд хязгаар 12-р сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ
2022, 11 сарын 4. 10:200

“Их 7”-гийн бүлэг 12-р сарын 5-ны өдрөөс эхлэн Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд дээд хязгаар тогтоох тохиролцоонд хүрсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Олон эх сурвалжийн мэдээлснээр, "Их 7"-гийн бүлэг сүүлийн хэдэн долоо хоногийн турш эрчимтэй хэлэлцсэний үндсэн дээр 12-р сарын 5-ны өдрөөс эхлэн далайгаар тээвэрлэж буй Оросын газрын тосны бүтээгдэхүүний үнэд дээд хязгаарыг тогтоох тохиролцоонд хүрсэн байна. Ийнхүү түүхий газрын тосноос эхлээд боловсруулсан шатахуун, тийрэлтэт тос зэрэг газрын тосны бүхий л бүтээгдэхүүний үнийн дээд хязгаар ирэх оны хоёрдугаар сарын 5-наас хэрэгжиж эхлэх нь тодорхой боллоо.

Өнгөрөгч 5-р сард АНУ-ын Сангийн яамны зүгээс Украины дайныг санхүүжүүлж байна гэх шалтгаанаар ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнд үнийн дээд хязгаарыг тавих бодлогыг санал оруулсан билээ.

Нэгэн албаны хүний хэлж буйгаар “Түүхий газрын тосны үнэд индексээр хөнгөлөлт үзүүлэхээс илүүтэй үнийн дээд хязгаарыг тогтооно гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ нь зах зээлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, хориг арга хэмжээний үйл явцыг хөнгөвчлөх бөгөөд ингэснээр зах зээлд оролцогчдод ирэх ачааллыг багасгах болно” хэмээн онцолжээ.

Түүнчлэн “Их 7”-гийн бүлгийн зүгээс ойрын хугацаанд дээд хязгаар тогтоосон журмыг нэгтгэж гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үнийн дээд хязгаарыг үе үе хянаж, шаардлагатай бол өөрчлөхөөр шийдсэн аж.

Өмнө нь Bloomberg агентлаг үнийн дээд хязгаарыг баррель тутамд 40-60 ам.долларын хооронд тогтооно гэж таамаглаж байсан бол Ройтерс мөн 63-64 ам.долларт хүрнэ гэж таамаглал дэвшүүлжээ.

“Их 7” мөн Брент ангилалд суурилсан ОХУ-ын түүхий газрын тосонд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг авч үзсэн боловч үнийн хэлбэлзэл нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн үүнийг хасахаар шийдсэн нь мэдэгдэж байна. Ялангуяа Оросын газрын тосны олборлолтыг бууруулахад суурь үзүүлэлт болох Брент ангиллын үнэ тэнгэрт хадаж магадгүй тул ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ системийн цоорхойг ашиглаж болох юм гэж үзжээ.

Орос улс үнийн дээд хязгаар тогтоосон орнууд руу газрын тос тээвэрлэхээс татгалзана гэж сүрдүүлсэн ч АНУ тэргүүтэй “Их 7”-гийн орнууд бодит эрэлт, нийлүүлэлтэд үзүүлэх нөлөө нь тийм ч их биш гэж мэдэгдээд байгаа юм.

“Их 7” бусад орнуудтай нэгдэж үнийн дээд хязгаарын тогтолцоог нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд тухайлбал Өмнөд Солонгос улс ч энэ шийдвэрт нэгдэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41