Технологийн салбарын ажилчид цомхотголд өртөх магадлал өссөөр байна
2022, 11 сарын 4. 13:330

Технологийн салбарын ажилчдын хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж байна. Amazon шинээр ажилтан авахаа зогсоож, Stripe нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгосон бол Twitter-ийн хүний нөөцийн тал хувь буюу 3,700 орчим хүн ажлаа алдах гэж байна.

Amazon хамгийн өндөр ашиг олдог зар сурталчилгааны салбартаа ч шинэ ажилтан элсүүлэхгүй байна. Тус компани эдийн засгийн байдлыг харзнан ойрын хэдэн сард шинэ ажилтан авахгүй бөгөөд зөвхөн ажлаас гарч буй зарим мэргэжилтний орон тоонд цөөн ажилтан авч магадгүй хэмээн мэдэгдлээ. Amazon есдүгээр сарын байдлаар дэлхий дахинд 1.5 сая хүнийг ажлын байраар хангаж байна. Харин онлайн төлбөр гүйцэтгэгч компани Stripe үйл ажиллагааны зардал нь хэт хурдан өссөний улмаас нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгохоор шийдсэн хэмээн Пүрэв гарагт мэдээллээ. Улмаар 1,100 орчим хүн халагдах бол 7,000 гаруй ажилтан компанидаа үлдэнэ.

Twitter Inc компани 3,700 орчим ажилтнаа цомхотгох шийдвэрийн дэлгэрэнгүйг өнөөдөр буюу Баасан гарагт мэдээлнэ. Эдийн засгийн хэтийн төлөв тааруу байгаагаас технологийн бусад компани ажилтныхаа тоог цөөлөх арга хэмжээ авч байна. Google-ийн толгой компани Alphabet, Facebook-ийг эзэмшигч Meta компаниуд хүний нөөцийн зардлаа танах арга хэмжээ авч байгаа бол Alibaba, Netflix, Spotify, Coinbase, Shopify, Snap компаниуд цомхотгол хийхээ зарласан билээ.

Эх сурвалж: Bloomberg, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00