Илон Маск Твиттерийг худалдан авснаас хойш нэг сая орчим хэрэглэгч хаягаа устгажээ
2022, 11 сарын 4. 14:450

Өнгөрөгч долоо хоногт тэрбумтан Илон Маск Твиттер платформыг худалдан авснаас хойш ойролцоогоор нэг сая орчим хэрэглэгч хаягаа устгажээ.

Bot Sentinel гэх байгууллагаас цуглуулсан тоон мэдээллээс үзвэл аравдугаар сарын 27-оос арваннэгдүгээр сарын 1-ий өдрийн хооронд нийт 877,000 хэрэглэгч хаягаа идэвхгүй болгосон бол дээрх хугацаанд Твиттер 497,000 хэрэглэгчийн хаягийг хаасан байна. Энэ нь ердийнхөөс дор хаяж хоёр дахин өссөн тоо юм.

Bot Sentinel байгууллагын хувьд Твиттер дээрх 3.1 сая гаруй хуурамч байж болзошгүй хаягийг хянах ажил хийдэг бөгөөд тэдний ажигласнаар тухайн 6 хоногийн хугацаанд тэдний хянадаг 11,535 хаяг хаагдсан байна.

Мөн арваннэгдүгээр сарын нэгнээс хойш тэдний хянадаг 6,824 хаяг хаагдсан нь тэдний хянадаг байсан нийт хаягийн 0.5 хувийг эзэлж байгаа ажээ.

Түүнчлэн өөр нэг тоон баримтаас үзвэл Гүүгл платформ дээр “Хэрхэн өөрийн Твиттер хаягийг устгах вэ?” гэсэн хайлтын утга ердийнхөөс 500 хувиар нэмэгдсэн байна.


Эх сурвалж: UNILAD

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04