Германы эрчим хүчний Юнипер компани энэ оны эхний 9 сард 40 тэрбум еврогийн алдагдал хүлээжээ
2022, 11 сарын 4. 16:400

Удахгүй төрийн өмчит компани болох гэж буй эрчим хүчний Юнипер компани энэ оны эхний 9 сард нийт 39.3 тэрбум еврогийн алдагдал хүлээжээ.

Энэ нь ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүдийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй алдагдал юм. Юниперээс өмнө 2002 онд Дойчэ Телеком компани 25 тэрбум еврогийн алдагдалтай ажиллаж байснаар Германы түүхэн дэх хамгийн их алдагдалтай компаниар нэрлэгдэж байжээ.

Тэдний ийн алдагдал хүлээх болсон шалтгаан нь ОХУ Герман руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоосонтой холбоотой юм.

Он гарсаар Юнипер компани зах зээлийн үнэлгээнийхээ 93 хувийг алдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард 15.2 тэрбум еврогоор үнэлэгдэж байсан тус компанийн зах зээлийн үнэлгээ өдгөө ердөө 1.1 тэрбум еврод хүрээд байгаа ажээ. Тийнхүү компанийн нэгж хувьцааны үнэ нь 3 хувиар буурсан байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00