Канцлер Шольцын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд тус улс Airbus компаниас 140 ширхэг онгоц худалдан авахаар болжээ
2022, 11 сарын 5. 14:510

ХБНГУ-ын канцлер Олаф Шольцын Хятад улсад хийсэн айлчлалын үеэр Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компаниас 140 зорчигч тээврийн онгоц худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хэмжээ 17 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй юм.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадын иргэний агаарын хөлгийн худалдан авалтад хяналт тавьдаг Хятадын нисэхийн тоног төхөөрөмжийн групп (Chinese Aviation Equipment Group) олон нийтийн сүлжээгээр дамжуулан ХБНГУ-ын канцлер Шольцын Хятадад хийсэн айлчлалын үеэр энэхүү гэрээг байгуулсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

"Агаарын тээврийн зах зээл аажмаар сэргэж байгаа бөгөөд ирээдүйд ч хурдацтай өсөлтийг хадгалах болно. Тиймээс энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах зорилгоор авч буй арга хэмжээний нэг юм” хэмээн энэхүү шийдвэрийнхээ талаар компанийн зүгээс тайлбарлажээ.

Канцлер Шольц өчигдөр буюу 4-ний өдөр БНХАУ-д айлчлан тус улсын тэргүүн Ши Жиньпин болон Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, Украины хямрал, Тайванийн асуудлаар тогтохгүй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцав.

Өнгөрөгч 7-р сараас хойш Хятад улс Airbus компаниас хэд хэдэн удаа олон тоогоор бүтээгдэхүүн худалдаж авсан нь Америк, Хятадын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед өөрийн худалдан авах чадварыг олон улсын түвшинд харуулахын зэрэгцээ энэхүү бодлого нь Европын талд ашигтай байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Хятад улс Airbus компаниас зорчигч тээврийн онгоц худалдаж авахаар болсон нь тус компанийн өрсөлдөгч Boeing компанийн онгоц ээлж дараалан сүйрсэн зэрэг олон сөрөг үйл явдал нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04