Pfizer, Audi, GM зэрэг томоохон компаниуд Twitter платформ дахь сурталчилгаагаа зогсоожээ
2022, 11 сарын 6. 10:210

Дэлхийн хэмжээний томоохон компанийн удирдлагууд Илон Маскийн эзэн суугаад буй Twitter платформ дахь сурталчилгаагаа зогсоох болжээ.

The Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 3-ны өдөр мэдээлснээр эм үйлдвэрлэгч Pfizer, автомашины Audi, хүнсний General Mills, Monderez International зэрэг компаниуд Twitter дэх сурталчилгаагаа түр зогсоосон тухай онцлон хүргэв. "Бид үргэлж ямар нэгэн шинэ зүйлийг судалж, мониторинг хийдэг шигээ уг үйл явдалд ч нухацтай хандах болно. Мөн маркетингийн зардлаа ч тооцоолж үзэх хэрэгтэй” хэмээн General Mills компанийн төлөөлөгч хэлсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн сарын 28-ны өдөр автомашин үйлдвэрлэгч General Motors (GM) компани мөн өөрийн Twitter хуудсаараа дамжуулан тус платформ дахь сурталчилгаагаа зогсоохоо мэдэгдээд байсан билээ. Тус компанийн зүгээс Twitter-ийн цаашдын үйл ажиллагааг хянасны дараа сурталчилгаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мөн дуулгасан юм.

Илон Маск Twitter-ийг өөрийн болгосны дараа гол удирдлагууд нь огцорч тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотойгоор зар сурталчилгааны салбарт хамтран ажилладаг томоохон компаниуд ийнхүү сурталчилгаагаа зогсоох шийдвэрт хүрэх болсон бололтой.

Цаашид ч олон олон компаниуд тус платформ дахь өөрсдийн сурталчилгааг зогсоох болно хэмээн салбарын шинжээчид таамаглаж буй талаар Wall Street Journal сонин мэдэгдэв.

Харин Маск өнгөрсөн сарын 27-ны өдөр зар сурталчилгааны салбар дахь хамтрагчдадаа Twitter-ийг дэлхийн шилдэг сурталчилгааны платформ болгохоор зорьж буй тухайгаа илэрхийлсэн электрон шуудан илгээсэн бол томоохон хамтрагчидтайгаа ойр ойрхон уулзан хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн өнгөрөгч 2-ны өдөр зохион байгуулагдсан зар сурталчилгааны салбартаа тэргүүлэгчдийн нэг WPP агентлаг болон Coca-Cola зэрэг томоохон компаниудын оролцсон цахим хурлын үеэр олон нийтийн менежментийн хэрэгсэл зэргийг нэмэгдүүлж, бүр илүү тогтвортой платформыг бий болгоно гэдгээ Илон Маск мөн онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04