Мансууруулах бодисын найрлагатай эмийн худалдааг хангалттай сайн хянаагүй хэмээх шүүх нэхэмжлэлд 13.8 тэрбум ам.доллар төлөхөөр боллоо
2022, 11 сарын 6. 15:580

Walmart, Walgreens, CVS нарын эмийн сангууд опиоид төрлийн мансууруулах бодис агуулсан өвчин намдаах эмийн худалдааг зүй ёсоор хянаж зохион байгуулаагүй хэмээх Америкийн муж, орон нутгийн олон мянган нэхэмжлэлийг барагдуулахад нийт 13.8 тэрбум ам.доллар төлөхийг хүлээн зөвшөөрлөө.

CVS 10 жилийн хугацаанд 5 тэрбум ам.доллар, Walgreens 15 жилийн хугацаанд 5.7 тэрбум ам.доллар, Walmart 3.1 тэрбум ам.доллар төлөхөөр тохиролцсон. Гэвч тэд бүгд буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон жил үргэлжилсэн шүүхийн маргааныг эцэслэхийг хүсэж байгаа юм. Засгийн газрыг төлөөлсөн хуульчдын нэг Пол Геллер “Тус тохиролцооны мөнгө нийгэм дэх опиоидын донтолтын тэмцэх зардалд нэмэр болно. Бидний сэрэмжлүүлгийг зохих ёсоор анхаарч үзвэл эмийн сангууд опиоидын зүй бус хэрэглээг бууруулах ажиллагаанд шууд сайн нөлөөлж чадна” хэмээв.

2017 оноос эхэлсэн 3,300 гаруй шүүхийн нэхэмжлэлд эм үйлдвэрлэгч компаниуд жороор авсан эмийг хууль бусаар дамлан наймаалж байна гэх анхааруулгыг үл тоомсорлосон, мансууруулах үйлчилгээтэй эмийн эрсдэлийг багаар тооцсон гэх зэргээр буруутгасан юм.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47