Дампуурлын ирмэг дээр ирээд буй Пакистан улс Хятад, Саудын Арабаас 13 тэрбум ам.долларын тусламж авна
2022, 11 сарын 6. 22:520

Дампуурлын ирмэг дээр ирээд буй Пакистан улс Хятад болон Саудын Арабаас нийт 13 тэрбум ам.долларын тусламж авахаар тохиролцжээ.

Сангийн сайд Исхак Дар орон нутгийн цагаар 6-ны өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, ерөнхий сайд Шебаз Шариф саяхан Хятадад айлчилж, тус улсын засгийн газраас 4 тэрбум ам.долларын зээл авахаар болсон тухай мэдэгдсэн байна. Пакистан улсад өнгөрөгч зун их хэмжээний үерийн гамшиг нүүрлэсний зэрэгцээ эдийн засгийн бусад ноцтой хүндрэлийн улмаас дампуурлын ирмэг дээр ирээд байгаа билээ.

Үүнээс гадна Хятадын арилжааны банкнаас 3,3 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэмж олгон тус улстай хийх валютын свопыг 30 тэрбум юаниас 40 тэрбум юань хүртэл нэмэгдүүлэхээр болсон ба үүний хүрээнд нийт 8,75 тэрбум ам.долларын тусламж авахаар болсон тухай тэрээр онцлон тэмдэглэв.

9.8 тэрбум ам.долларын өртөгтэй өндөр хурдны галт тэрэгний төслийг мөн ойрын хугацаанд эхлүүлэхээр шийджээ. Энэхүү төсөл нь Пакистаны Карачи хотын Исламабадаар дамжин Пешавар хотыг хойд зүгээс урагш холбосон нийт 1726 км урт хэт холын өндөр хурдны галт тэрэгний төсөл юм.

Одоогийн байдлаар Пакистан Хятадад 23 тэрбум ам.долларын өртэй гэсэн тооцоо бий. Ийм их хэмжээний өртэй болсон гол шалтгаан бол өндөр хурдны галт тэрэгний төсөл зэрэг Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын (CPEC) ашиг багатай төслүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотой юм. Ийм ч учраас Пакистан улс үүсээд буй санхүүгийн хямралыг даван туулахын тулд Хятадтай өрийн бүтцийн өөрчлөлт хийх зэргээр тус улсаас дэмжлэг авах нэн шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн Пакистаны засгийн газар Саудын Арабын зүгээс үзүүлэх тусламжийг тэсэн ядан хүлээж байгаа аж. “Тодруулбал Саудын Арабын засгийн газрын зүгээс үзүүлэх зээлийн хэмжээг 3 тэрбум ам.доллараас 6 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээс гадна газрын тосны байгууламжуудад нэмэлт 1,2 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх хүсэлтэд нааштай хариу өгсөн” хэмээн сайд Дар энэ үеэр мөн цохон тэмдэглэжээ. Захиргааны журмын дагуу нэг сар орчмын дараа энэхүү тусламж хүрэх газраа ирэх төлөвтэй байгаа аж.

Үүнээс гадна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас (AIIB) 500 сая ам.доллар, Дэлхийн банкнаас 900 сая ам.доллар зэрэг нийт 1.4 тэрбум ам.долларын дэмжлэг олгох төлөвлөгөө бараг дуусах шатандаа явж буйг мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний уршгаар тус улсын гадаад өрийн хэмжээ дааж давашгүй их болсны дээр цар тахлын хямрал, үер усны гамшиг гээд олон сайнгүй үйл явдал давхцсан юм. Тэрчлэн Пакистан улс саяхан Олон улсын валютын сангаас 1.17 тэрбум ам.долларын тусламж аваад байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02