Ажлын ярилцлагад орохоос өмнө тухайн байгууллагын талаар юу судалж мэдсэн байх хэрэгтэй вэ?
2022, 11 сарын 7. 14:281

Хүний нөөцийн салбарт олон жил ажилласан хүмүүсийн зүгээс ажил горилогч нарт өгдөг хамгийн нийтлэг зөвлөгөө бол ажлын ярилцлагадаа бэлдэх билээ. Ажлын ярилцлагын үеэр ирдэг нийтлэг асуултуудад бэлдэж, ажилд орох гэж буй компаниа судлах нь таны аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чаддаг, итгэл даахуйц нэгэн болохыг илтгэнэ.

Тэгвэл ажлын ярилцлагад орохоос өмнө тухайн байгууллагын талаар юу судалж мэдсэн байх хэрэгтэй талаар бид та бүхэнд зөвлөе.

Байгууллагын үнэт зүйлс нь юу вэ?

Орчин цагт бараг бүх л байгууллага веб хуудастай болсон билээ. Тиймээс та сонирхсон байгууллагынхаа веб хуудаст хандахад тухайн байгууллагын үнэт зүйлс, алсын хараа, зорилго, зорилт гэх мэт зүйлсийг өлхөн мэдэж болох юм. Улмаар ярилцлагын үеэр өөрийн цуглуулсан мэдээллээ хариултдаа шигтгэж өгвөл ажил олгогч талд сэтгэгдэл төрүүлэх нь мэдээжийн хэрэг.

Байгууллага ямар ур чадварыг хамгийн ихээр үнэлдэг вэ?

Энэ тухай та ажлын зараас мэдэж болно. Ажил горилогчид тавигдах шаардлага дээр ямар ур чадварыг хамгийн түрүүнд дурдсан болоод ямар, ямар ур чадвар, туршлагатай байвал давуу тал болохыг анхааралтай уншаарай.

Байгууллага үйл ажиллагааныхаа хүрээнд ямар байгууллага, хэрэглэгчидтэй харьцдаг вэ?

Байгууллага бүр өөрсдийн гэсэн хэрэглэгчдийн баазтай байдаг. Тиймээс ажил горилж буй байгууллагын тань хэрэглэгчдийн баазыг хэн бүрдүүлдэг болохыг судлах нь ажлын ярилцлагад нэмэр болно.

Тухайн байгууллага ямар, ямар шинэ төсөл дээр ажиллаж байгаа вэ?

Ямар ч компани үйл ажиллагааныхаа чиглэлийг тэлж, компаниа өргөжүүлэхийг боддог. Тиймээс таны ажил горилж буй компани шинэ бүтээгдэхүүн туршиж, шинэ төсөл эхлүүлж байгаа эсэхийг судалснаар та тухайн байгууллагад хэрэгтэй нэгэн гэдгээ батлахад тус хүргэж болно.

Гол өрсөлдөгчид нь хэн бэ?

Ажил горилж буй байгууллагатай тань адил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг судалж, тухайн байгууллага юугаараа давуу болоод юугаараа сул байгааг анхаарч, ажлын ярилцлагын үеэр өөрийн анзаарсан зүйлсээс хуваалцаарай.

Байгууллагын удирдлагууд нь хэн вэ?

Тухайн байгууллагыг ямар хүмүүс удирддаг, тэдний боловсрол, үнэт зүйлс нь юу вэ гэдгийг сонирхоход хэзээ ч илүүдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
3
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Даваажав
   /
2022, 12 сарын 10. 10:26

Vnetei zubulguu ugsund

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02