Твиттер албан ёсоор “баталгаажсан хэрэглэгч”-ийн цэнхэр тэмдгээ сарын 8 ам.доллароор үнэллээ
2022, 11 сарын 7. 15:010

Твиттер албан ёсоор “баталгаажсан хэрэглэгч”-ийн цэнхэр тэмдгээ сарын 7.99 ам.доллароор үнэлж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Тэрбумтан Илон Маск Твиттерийг худалдан авсан даруй тус тэмдгийг эзэмшигч нараас сар бүр хураамж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Тийнхүү ноён Маск анх 20 ам.доллароор үнэлж байсан цэнхэр тэмдгээ сард 8 ам.доллароор үнэлэх болжээ.

Үйл явдлын хүрээнд iOS үйлдлийн систем бүхий ухаалаг утас хэрэглэгч нар Apple Store руугаа орох аваас сарын 8 ам.доллар төлөх нь ямар давуу талтайг мэдэж болох юм.

Одоогийн байдлаар энэхүү нэмэлт бүтээгдэхүүн бүхий Твиттерийн шинэ хувилбар нь зөвхөн АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британийн хэрэглэгчдэд нээлттэй байгаа ажээ.

Цэнхэр тэмдгийг эзэмшихийн давуу талыг Твиттерээс танилцуулснаар, уг тэмдгийг эзэмшигч нарт 50 хувь бага зар сурталчилгааг үзүүлэх бөгөөд цаашид “баталгаажсан хэрэглэгч”-д Твиттер дээр илүү урт хугацааны бичлэг нийтэлж, сэтгэгдэл, хайлтын утгаа эрэмбэлүүлэх боломжтой болох гэнэ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47