Брүүклин Нетс баг Кайри Ирвингд багтаа эргэн ирэхээс өмнө биелүүлэх ёстой 6 шаардлагыг хүргүүлжээ
2022, 11 сарын 7. 18:330

Сагсан бөмбөгийн тамирчин Кайри Ирвинг антисемитизмийн хүрээнд өөрийн үзэл бодлыг илэрхийлснээр олон нийтийн зүгээс түүнийг еврейчүүдийг эсэргүүцэх үзлийг хөхиүлэн дэмжсэн хэмээн буруутгаж, улмаар Nike компани түүнтэй хамтран ажиллахаа больсон бол түүний харьяалагддаг Брүүклин Нетс баг түүнийг дор хаяж 5 тоглолтоос хассан юм.

Тэгвэл үйл явдлын хүрээнд Брүүклин Нетс баг Кайри Ирвингд багтаа эргэн ирэхээс өмнө биелүүлэх ёстой 6 шаардлагыг хүргүүлжээ.

Шаардлагуудыг үзвэл,

  1. Уучлалт гуйж, өөрийн сурталчилсан киног буруушаах,
  2. Үзэн ядалтын эсрэг үйл ажиллагаанд 500,000 ам.долларын хандив өргөх,
  3. Нийгмийн баримжаа олгох сургалтаа үргэлжлүүлэх,
  4. Антисемитийн сургалтаа дуусгах,
  5. Хэлмэгдүүлэлтийн эсрэг лигийн гишүүд болоод еврей гаралтай удирдагчидтай уулзах,
  6. Ойлголтоо тэлэхийн тулд Жо Цайтай уулзах зэрэг багтсан байна.


Эх сурвалж: CBS Sports

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00