Польш: Ярослав Качински төрөлтийн түвшин бага байгааг эмэгтэйчүүдийн архины хэрэглээтэй холбон тайлбарлажээ
2022, 11 сарын 8. 12:420

Бямба гарагт Польшийн эрх баригч намын тэргүүн Ярослав Качински Польш улсад төрөлт бага байгаа талаар ярьжээ. Тийнхүү яриандаа тэрээр төрөлт бага байгаа нь залуу эмэгтэйчүүдийн дунд алкоголийн хэрэглээ өндөр байгаатай холбоотой хэмээсэн байна.

Түүний хэлснээр, “Энэ асуудлын хүрээнд нээлттэй хэлэх хэдэн гашуун үнэн бий. Жишээлбэл, охид бүсгүйчүүд 25 нас хүртлээ үе тэнгийнхэнтэйгээ ижил хэмжээгээр алкоголь хэрэглээд байвал хэтийн ирээдүйд хүүхэд төрөхгүй.

Эр хүн 20 жил алкоголийн хэрэглээгээ хэтрүүлбэл архины хамааралтай болох бол эмэгтэй хүний хувьд энэ хугацаа ердөө 2 жил байдаг. Би хувьдаа эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг үнэн голоосоо дэмждэг ч, эрэгтэй хүмүүс эмэгтэй хүн шиг аашилж, эмэгтэй хүмүүс эрэгтэй хүн шиг аашлахыг дэмжихгүй” гэжээ.

Ярослав Качинскигийн энэ үг Польш улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудын хилэнг төрүүлсэн бөгөөд даваа гарагт тэд ард иргэдийг “Хууль ба Шударга ёс” намыг эсэргүүцэн жагсахад уриалсан байна.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15