Илон Маск Twitter-ийг “өөрийн болгосноос” хойш Tesla компанийн хувьцаа 200 ам.доллароос доошилжээ
2022, 11 сарын 8. 13:410

Орон нутгийн цагаар 7-ны өдөр Tesla компанийн хувьцаа АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр 5.01 хувиар буурч 197.08 ам.доллароор хаагдсан байна.

Эдийн засгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох MarketWatch-ын онцолж буйгаар Tesla компанийн хувьцааны ханш 200 ам.доллароос доошилсон нь сүүлийн 17 сарын хугацаан дахь анхны тохиолдол болсныг дурдав.

Түүнчлэн тухайн өдрийн турш тус компанийн хувьцааны үнэ 196.66 ам.доллар болж унасан нь сүүлийн 52 долоо хоногийн хугацаан дахь хамгийн доод түвшин болсон байна. Маск АНУ-ын завсрын сонгуулийн өмнөх өдөр өөрийн Twitter хуудсаараа дамжуулан бие даасан сонгогчдод хандаж Бүгд найрамдах намд саналаа өгөхийг уриалсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Bloomberg News сувгийн мэдээлснээр "Tesla компанийн хувьцааны үнэ сүүлийн өдрүүдэд ийнхүү буурах болсон нь Маск Twitter-т эзэн сууснаас хойш ажиглагдаж эхэлсэн. Дэлхий нийтийг хамарсан инфляцын өсөлт болон нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болж автомашины эрэлт удааширч буйтай холбоотойгоор Tesla компани яг одоогоор нэлээд асуудалтай үеийг даван туулж байгаа тул хөрөнгө оруулагчид Маскыг Tesla-д анхаарлаа хандуулахыг хүсч буйн нэг илэрхийлэл болж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж. JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04