Илон Маск “баталгаажсан хэрэглэгч”-ийн цэнхэр тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлэхээ зогсоолоо
2022, 11 сарын 8. 14:000

Твиттер компанийн шинэ захирал, тэрбумтан Илон Маск “баталгаажсан хэрэглэгч”-ийн цэнхэр тэмдгийг сарын 7.99 ам.доллароор үнэлж, эхний ээлжид АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британийн хэрэглэгчдийн хүрээнд нэвтрүүлсэн ч хэдхэн хоногийн дараа шийдвэрээ өөрчилжээ.

Тодруулбал, Твиттер өнгөрөгч бямба гарагт энэхүү тэмдгийг 7.99 ам.доллароор үнэлж, iOS үйлдлийн систем бүхий ухаалаг утас хэрэглэгчдийн дунд шинэ хувилбараа гаргасан бол даваа гарагт тэд энэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх хугацаагаа хойшлуулсан байна.

Учир шалтгааныг тодруулбаас сонгуулийн үеэр энэхүү тэмдгийг олгох журамд өөрчлөлт оруулах нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлж магадгүй хэмээн болгоомжилсон юм.

Улмаар эх сурвалжийн мэдээлснээр үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх хугацааг тэд 4 хоногоор хойшлуулжээ. Тийнхүү Твиттер энэ сарын 9-ий өдөр буюу лхагва гарагаас, сонгууль дууссан хойно, үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42