БНХАУ: ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрээс 6000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрыг олжээ
2022, 11 сарын 8. 21:130

Даваа гарагт ӨМӨЗО-ы эрх баригчдын мэдээлснээр, тус нутгийн археологичид тэртээ 6000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрыг олжээ.

Улаанцавын соёл, аялал жуулчлалын товчоогоос мэдэгдсэнээр, тус дурсгалт газар нь ӨМӨЗО-ы Улаанцав хотын Цахар Баруун гарын дунд хошууны нутаг дэвсгэрт байрлаж байсан гэнэ. Харин хэрхэн олсон тухай тодруулахад тухайн нутгийн малчид өвс ногоогүй, хачирхалтай хэлбэртэй чулуун зэвсгээр хучигдсан эзгүй газрыг олж, холбогдох албаныханд мэдэгджээ.

Улмаар археологичид тус газарт судалгаа хийж, чулуун хутга, чулуун бутлуурын таваг, чулуун цавчуур, чулуун сүх зэрэг харьцангуй эвдрэл багатай эд өлгийг олсон бөгөөд хясаа, шавар ваарны хэсгүүд ч олдсон байна.

Тийнхүү археологичид тус хошууны нутаг дэвсгэрээс шинэ чулуун зэвсгийн үеийн хоёр дахь дурсгалт газраа олсныг албан ёсоор зарлажээ.


Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02