Америк Nvidia-ийг Хятад руу дэвшилтэт чип нийлүүлэхийг зөвшөөрчээ
2022, 11 сарын 9. 0:110

Nvidia Corp Америкийн чип үйлдвэрлэгч компани Хятадад шинэ дэвшилтэт чипээ худалдах санал тавьжээ. Тус чипийг АНУ-ын шинэчлэгдсэн экспортын хоригт хамаарахгүй байхаар тусгайлан бүтээсэн аж.

Америк улс сүүлийн үеийн дэвшилтэт технологио Хятадад алдахгүйн тулд дэвшилтэт чипний экспортод хориг тавьсан. Тус хоригт Nvidia-ийн A100 GPU чип багтсаны улмаас олон зуун сая ам.долларын орлогоо алдсан юм. Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд хуульд нийцсэн, хоригт хамаарахгүй шинэ хувилбарыг нь бүтээж Хятадад санал болгож байна.

Nvidia-ийн A800 хэмээн нэрлэсэн тус чипийг агуулсан бүтээгдэхүүнийг Хятадын компьютер үйлдвэрлэгчид хэдийн сурталчлаад эхэлсэн байна. Энэ төрлийн дэвшилтэт чип тус бүр хэдэн мянган ам.долларын үнэд хүрэх боломжтой. Түүнчлэн, A800 чипний хурд секундэд 600 гигабайттай тэнцэж байсан бол A100-ийн хурд 400 гигабайт байгаагаас бусдаар дээрх хоёр загварын хоорондын ялгаа тун бага хэмээн сэжиглэх хүмүүс бий. Nvidia улирлын тайлангаа арваннэгдүгээр сарын 16-нд зарлана.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04