Tesla жолооны хүрдний асуудлаар 40,000 автомашин эргүүлэн татаж байна
2022, 11 сарын 9. 0:570

Илон Маскийн цахилгаан машины жолоодлогын туслах систем нь бартаат зам туулсны дараа эсвэл хүчтэй донсолгоо, нүхэн дээгүүр харайсны дараа доголдох магадлалтай тул зах зээлээс эргүүлэн татаж байна.

Тус доголдол үүссэн тохиолдолд бага хурдаар явах үед жолоодлого маш хатуу болж, залахад их хүч шаардсанаар ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн Үндэсний хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас мэдээллээ. Эргүүлэн татах ажиллагаанд 2017-2021 оны Model S болон Model X автомашинууд хамаарна. Tesla тус системийг шинэчилсэн программ хангамжийг бэлэн болгосон. Мөн тус доголдлын улмаас бэртэж гэмтсэн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн, Tesla Европын зах зээлд зориулан бүтээсэн 2021 оны Model S загварынхаа арын толийг Америкийн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр эргүүлэн татаж байна. Тус компани 2022 онд 17 удаагийн мэдэгдлээр нийт 3.4 сая автомашиныг эргүүлэн татаад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47