Саудын Араб Ойрхи Дорнодын ногоон санаачилгад 2.5 тэрбум ам.доллар зориулна
2022, 11 сарын 9. 17:150

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман ирэх 10 жилийн хугацаанд Ойрхи Дорнод дахь ногоон санаачилгад 2.5 тэрбум ам.долларын хандив өгнө гэв.

Тэрбээр 2021 онд Ойрхи Дорнодын ногоон санаачилгыг бүсийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор эхлүүлсэн юм. Улмаар тус сангийн цэвэр эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 10.4 тэрбум ам.долларын 15 хувийг Саудын Араб гаргахаа тухайн үед мэдэгдсэн билээ. Түүнчлэн, Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сан 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувьд хүргэх зорилт тавиад байна.

Тус санаачилгын хүрээнд бүсийн нүүрсустөрөгчийн үйлдвэрлэлээс үүдэлтэй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг 60 гаруй хувиар бууруулах зорилго тавьсан. Тэрчлэн, Ойрхи Дорнодын нутагт 50 тэрбум мод тарьж, 200 сая га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Тус санаачилга амжилттай хэрэгжвэл дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ 2.5 хувиар буурах юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47