BioNTech Хятад дахь гадаад иргэдэд вакцин нийлүүлэх талаар Хятадтай хэлэлцэж байна
2022, 11 сарын 9. 17:390

Германы биотехнологийн компани BioNTech ковидын халдварын эсрэг вакцинаа Хятадад оршин сууж буй гадаад иргэдэд нийлүүлэх талаар Хятадын эрх баригчидтай хэлэлцэж байна. Гэвч хэлэлцээрийн үр дүн тодорхойгүй хэвээр байгаа юм.

Хятад улс BioNTech-ийн вакциныг гадаадын оршин суугчдад олгохыг зөвшөөрсөн хэмээн Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа BioNTech-ийн хувьцааны ханш өсөж байна. Гэвч хэлэлцээр сунжрах магадлал бий. Хятадад ажиллаж буй гадаадын иргэд BioNTech-ийн вакциныг авах хугацаа, цар хүрээг урьдчилан таамаглахад эрт байна. BioNTech-ийн стратегийн ахлах ажилтан Райан Ричардсон “Хэлэлцээр тун нааштай үргэлжилж байна” гэхээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй. Хэлэлцээр амжилттай эцэслэвэл ковидын цар тахлын эсрэг mRNA технологид суурилсан вакцинд Хятад улс зөвшөөрөл олгож буй анхны тохиолдол болох юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41