Тэтгэвэрт гарсны дараа хөдөлмөр эрхлэх нь
2022, 11 сарын 14. 10:000

Тэтгэвэрт гарсан хойноо ч ажил хийнэ гэдэг зарим хүний хувьд хэтэрхий ойлгомжгүй хэрэг байж болох юм. Олон арван жил ажиллахад сая л нэг тэтгэвэрт гарсан байж яагаад дахиад ажил хийх гэж? АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар тэтгэвэрт гарсан хойноо ч хөдөлмөр эрхлэх нь тренд болсон зүйл ажээ. Улмаар урьдчилсан тооцоогоор энэ тоо ирэх жилүүдэд бүр ч өсөх бөгөөд 65 болон түүнээс дээш насны хөдөлмөр эрхлэгчдийн тоо АНУ-д дор хаяж 13 сая хүрэх гэнэ.

Тэгвэл хүмүүс яагаад тэтгэвэрт гарсан хойноо ч хөдөлмөр эрхлэхийг сонгодог вэ?

Энэ нь хэд хэдэн нийтлэг шалтгаантай. Үүнд, тэтгэврээс гадна өөр нэг тогтмол орлогын эх үүсвэртэй болох, нийгмийн баримжаатай байх хийгээд өдөр тутмын тогтсон хэвшлээсээ гарч чадахгүй үед, нийгмийн харилцаанд оролцох эсхүл ажилдаа үнэхээр дуртай байх, өөр салбарт хүч үзэх зэрэг багтана.

Харин тэтгэвэрт гарсан хойноо хөдөлмөр эрхлэхэд юуг анхаарах вэ?

Өөрийгөө чадавхжуулах

Хэрэв та өөрийн ажиллаж байсан салбарт хөдөлмөр эрхлэхээр шийдсэн бол ярианы ур чадвартаа анхаарч, зөвлөх үүрэг гүйцэтгэвэл тохиромжтой. Харин өөр салбарт хүч үзэхээр шийдсэн бол тухайн салбараа судалж, холбогдох сургалт, семинарт хамрагдах нь зүйтэй. Учир нь таны мэдлэг, туршлага хангалттай санагдах ч нийгмийн баримжаагаа тэлж, тухайн салбарт ажиллаж буй хүмүүс ямар, ямар ур чадварыг эзэмшээд хөдөлмөрийн зах зээлд гарч буйг мэдсэнээр та шинэ салбартаа өөртөө итгэлтэй хөл тавих болно.

Орчин цагт цахим сургалтаар ихэнх зүйлийг сурч болох тул энэхүү сэдвийн хүрээнд та Зангиа Академиар зочлоод үзээрэй.

Өөрийн үнэ цэнийг мэдэрч, тодорхойлж чаддаг байх

Нэг салбарт олон жил ажилласан хүний туршлага гэдэг тухайн салбар дахь мэргэшсэн хүмүүсээс ялгарах гол давуу тал болно. Тиймээс ажил горилогчийн анкетаа шинэчилж, анкет дээрээ өөрийн туршлага, үнэ цэнийг нарийвчлан тусгаж өгөх нь таныг ажилд авах магадлалыг нэмэх юм.

Анкетаа шинэчлэх

Дээр дурдсанчлан таны анкет бол таны нэрийн хуудас. Тиймээс тэтгэвэрт гарсан гээд анкет тань тэртээ арван жилийн өмнөх шиг байгаад байж болохгүйг анхаараарай. Zangia.mn дээр бүртгэл үүсгэснээр та анкетаа илүү шинэлэг, боловсронгуй болгож, өөрийн сонирхсон ажилдаа анкетаа илгээж, маш хялбархнаар ажил хайх боломжтой шүү.

Танд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17